МАН-ын XI Бага хурал өглөө 08.00 цагт хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.
Намын Бага хурал бямба гарагт үргэлжилнэ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Шинэ Ерөнхийлөгч УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан журмын дагуу тангараг өргөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөснийхөө дараа ҮАБЗ-ийг хуралдуулж, долоодугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх гэнэ.
Шинээр бүрдэж байгаа ҮАБЗ-ийн хамгийн эхний хуралдаанаараа дээрх асуудлыг оролцуулан дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.













