Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулах төсөв байсан билээ. Гэвч Кopoнaвиpуст цар тахлын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, хэн хүнгүй санаа зовинож байаа энэ хүнд үед дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулахаар боллоо. Иймд төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд УИХ хэлэлцэн батлах юм.
Хүн ардынхаа үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхийн төлөө манай яам ажиллах бөгөөд амаргүй цаг үеийг хамтын хүч, эв нэгдэл, хүндлэл ойлголцлоор даван гарцгаая!













