УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрт нь бэл.гийн да.рамт үзүү.лэх болсон тухай Б.Сүндэрьяа гэх эмэгтэй анх олон нийтэд зарласан билээ. Улмаар түүний бэл.гийн дара.мтанд өр.төж байсан гэх хэдэн зуун эмэгтэй байгаа тухай мэдээлэл олон нийтэд хүрч, зонхилон түүнд чиглэсэн “Би ч бас” нэртэй хөдөлгөөн хүртэл байгуулагдсан юм.
Мөн хэд хэдэн иргэний гомдлоор цагдаагийн байгууллагаас түүнд эр.үүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Энэ бүхэнтэй холбогдуулан МАН-ын Хяналтын Хороо 5 сарын 13-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сурталчилгааны ажлаар Булган аймагт ажиллахыг хориглосон аж.
Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ бүхэнд огт эмзэглэхгүй байгаа төдийгүй ойр тойрныхондоо:
“Удлаа гэхэд ирэх өвөл гэхэд л МАН намайг намын гишүүнээс түтгэлзүүлсэн шийдвэрээ хүч.ингүй болгоно. Угаасаа өөр арга байхгүй” хэмээн өгүүлсэнийг эх сурвалж өгүүлж байна.
Түүнийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхээ авахын тулд МАН-ын удирдлагуудад их хэмжээний хандив өгсөн байж болох тухай улс төрийн хүрээнд яригддаг юм.
С.Сарнай
Хөл хорих биш хөдөөрүү нь хөөж явуулах хэрэгтэй байна

Аймар их юм бичжийнаа сорри ккк. Гэхдээ нэг бодол байна аа. Хоёр тунгаа хийлгэчихсэн хүмүүсийг хотоос гарч аялах боломжийг нь бүр бодлогоор дэмжмээр байна аа. Угаасаа бараг бүх хүн тийм хүсэлтэй байгаа. Хээрийн салхинд koponа наалдахгүй ээ.

Байгальд аялахаар гарсан хүмүүс аймаг сумаас их л бодож хүнс, түлш л авна. Сүрхий хавьтал болохгүй. Тэгвэл хот маш сайхан сийрэгжинэ, ерөнхийдөө бөөгнөрөл хавьтал багасна.

Одоо бидэнд байгаа хамгийн том давуу тал боломж бол ЗУНЫ УЛИРАЛ, энэ зун л нэг талдаа гарахгүй бол аймшигт утаатай өвөл, бүгд битүү орчинд, ийм хэмжээнд тархалттай байвал жинхнээсээ сү.йрнэ шүү. Битгий хамаатан садан ах дүүс дээрээ очоорой, өөрсдөө л аялаад ирээрэй гээд маш сайхан сануулаад, ойлгуулаад тэгээд л явуулий. Хөл хорих биш харин хөөж явуулах хэрэгтэй баянхангай руу, үзэсгэлэнт байгаль руу #хөөгдмөөрбайна














