Цахимаар наадмыг зохион байгуулах талаар өнөөдөр Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл үзэгчгүй болох энэ жилийн наадамд бөх барилдахгүй, морь уралдахгүй байх талаар албаны эх сурвалж хэлж байна. Тодруулбал халдварын тохиолдол долдугаар сард энэ хэвэндээ байх эрдэмтдийн судалгаа гарсан. Тиймээс энэ жил наадмын нээлтээс бусад нь цуцлагдаж магадгүй гэв. Харин нээлтийн арга хэмжээг нээж шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх юм.













