Улсын Гурав дугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн хамт олон зүрхний хоёр хавтаст хавхлагын б.а.к.т.е.р.и.й.н эндокардит, митраль хавхлагын А1, А2, Р1, Р2 сегментүүдийг хамарсан бүлэнт вегетаци оноштой 13 настай өвчтөнд бүлэн болон вегетаци нь тасрахаас өмнө амжиж яаралтай журмаар цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхнээс вегетаци болон бүлэнг нь авах, биологийн митраль хавхлага суулгах м.э.с з.а.с.л.ы.г амжилттай хийжээ.
Хавхлага суулгах м.э.с з.а.с.а.л нь манай тасгийн хувьд насанд хүрэгчдэд түгээмэл тогтмол хийгддэг м.э.с з.а.с.а.л байна. Энэ тохиолдлын гол онцлог нь мэс заслыг 13 настай өсвөр насны хүүхдэд нэн яаралтай хүндрэл гарахаас нь өмнө амжиж амжилттай хийсэнд байгаа юм.
Монгол улсын иргэн Австралийн Күинслэнд мужид виpycийн халдвар тараасан хэмээн шуугилдаж байна
Kopoнaвиpycийн тархалтыг амжилттай хязгаарлаад байсан Австралийн Күинслэнд мужид сүүлийн өдрүүдэд дотоодод дамжсан нэг халдварын тохиолдол илэрч, мужийн эрх баригчид эх үүсвэрийг нь мөрдөн шалгаж байгааг ABC News суваг мэдээлжээ.

Португаль улсад аялаад ирсэн нэгэн эмэгтэйгээс kopoнaвиpycийн халдвар анх илэрсэн юм байна. Түүнтэй тусгаарлах байрнаас гарсных нь дараа Брисбэн хотын ойролцоох Эллен Гроув хотод уулзсан 60 гаруй насны эрэгтэй ойрын х.а.в.ь.т.а.л болж, тусгаарлагджээ. Тэдэнтэй хамт нэг ресторанд хооллож байсан 36 хүнийг гэр гэрт нь тусгаарласан тухай Күинслэнд мужийн эрх баригчид мэдээлсэн байна.
Мөрдлөгийн явцад уг эмэгтэй нь тусгаарлах байранд байхдаа халдвар авсан болохыг тогтоожээ.

Тодруулбал Монголоос ирсэн халдвартай эрэгтэйг тусгаарлах байрнаас эмнэлэгт хүргэсэн ажилтан уг эмэгтэйд халдвар дамжуулагч болсон байх өндөр магадлалтай байгаа аж.
Монголоос ирсэн халдвартай эрэгтэйг өрөөнөөс нь түргэн тусламжийн машинд хүргэсэн ажилтан дараа нь Португалиас ирсэн эмэгтэйгээс сорьц авсан юм байна. Энэ хооронд халдвар дамжсан байх өндөр магадлалтай гэнэ.

Тусгаарлах байрны ажилтан болон Монголоос ирсэн өвчтөн хоёр хоёул вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байсныг Күинслэнд мужийн эрүүл мэндийн газрын захирал, доктор Жанет Юнг мэдээлжээ.
Монголоос гаралтай виpycт генетикийн шинжилгээ хийх, тусгаарлах байранд ямар үйл явдал болсныг хяналтын камерны бичлэгээс шалгах ажил эхлээд байгааг тэр бас хэлсэн юм.
Австралийн Күинслэнд мужид одоогоор kopoнaвиpyc өвчнөөр халдварласан 35 хүн эмчлүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: ABC News













