Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Kopoнaвируст халдвар /Koвид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл хийж байна.
Улсын хэмжээнд 27 мянган ор байдаг. Үүний 11 мянган орыг зөвхөн KOВИД-ын эмчилгээнд ашиглаж байна. Эмнэлгийн орноос гадна эмч, мэргэжилтний дутагдалд орсон. Явуулын 40 автобус амбулаторийн чиглэлээр ажиллаж байгаа.
Байнгын хорооны гишүүд хөл хорионы дараа халдварын тархалт улам нэмэгддэг талаар шүүмжлэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Өнгөрсөн хугацаанд тогтоосон хөл хорио үр дүнгээ өгсөн. Сая тархалт нэмэгдсэн шалтгаан бол хүний хөл хөдөлгөөнтэй шууд хамааралтай. 16 мянган хүн төрийн одон авсан. Үүнээс хамаарч бар, рестораны хүлээн авалт нэмэгдэж, халдвар голомтлон тархсан.
МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн:
-Эрдэмтэд зургаадугаар сарын 15-наас халдвар буурна гэж тооцоолсон. Энэ дагуу зургаадугаар сарын 18-наас буурсан гэж харагдаж байна. Өдөрт гарах тохиолдлын тоо 2700 байсан бол өнөөдөр 2200 руу буурсан. Бидний тооцоолол 3 хоногоор л зөрж байна. Вакцины үр нөлөө 70-80 хувийн үр дүнтэй байна. Вакцин хийлгэсэн 4 хүний 3 нь хамгаалагдаж байна гэсэн тоон судалгаа бидэнд ирсэн. Энэ нь өдөрт гарах статистик тоон мэдээллээр баталгаажиж байгаа.
Хөл хорио тогтоохгүйгээр хүмүүс өөрсдийн ухамсраар найз нөхөдтэйгөө уулзахгүй, найр наадам хийхгүй бол халдварын тохиолдол буураад явна. Ингэхдээ нэлээд удаашралтай буурах төлөвтэй байгаа тул хөл хорио илүү хурдацтай буулгана гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Хөл хориог дахин 10-15 хоног тогтооё гэдэг тооцоолол хийгээд байгаа.













