Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутерте kopoнaвиpycийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахаас татгалзсан иргэдийг “б.а.р.и.в.ч.и.л.ж, ш.о.р.о.н.д х.о.р.и.х тушаал өгнө” хэмээн с.ү.р.д.ү.ү.л.ж.э.э.

Даваа гарагийн орой үндэсний телевизийн сувгаар үг хэлэхдээ Дутерте вакцинжуулалтад хамрагдахаас зайлсхийж, виpycийн халдвар тарааж буй хүмүүст маш их уурсан бухимдаж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна.

“Энэ улс оронд н.о.ц.т.о.й а.ю.у.л нүүрлээд байна. Хэрвээ чи вакцинжуулалтад хамрагдахаас татгалзвал би чамайг б.а.р.и.в.ч.и.л.ж, ө.г.з.г.ө.н.д чинь хүчээр вакцин тарих болно. Хэрвээ үүнийг зөвшөөрөхгүй бол чи Филиппинээс явж болно. Энэтхэг рүү, эсвэл Америк руу явна биз” гэж тэр хэлжээ.
Дараа нь тэр вакциныг эсэргүүцэгч хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргахыг тосгон суурингуудын захирагч нарт үүрэг болгохоо амласан юм.
Хүний эрхийн өмгөөлөгч Эдре Олалиа хурц хэл амтай ерөнхийлөгчийнхөө с.ү.р.д.ү.ү.л.г.и.й.г шүүмжилж, түүнд г.э.м.т х.э.р.э.г хийгээгүй хүнийг б.а.р.и.в.ч.л.а.х эрх байхгүй болохыг дараа нь хэвлэлд тайлбарлажээ.
Дутерте өмнө нь kopoнaвиpycийн эсрэг вакцин ядуу буурай орнуудад олдохгүй байхад ихээр нөөцөлж буй өрнөдийн орнуудыг хурцаар шүүмжлэн ярьж байв.

Филиппин улсад вакцины нийлүүлэлт хэд хэдэн удаа саатсаны эцэст гуравдугаар сараас хүн амын дархлаажуулалт эхэлсэн юм. Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш 1.3 сая гаруй хүн халдвар авч, 23,749 хүн нас барсан нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хамгийн муу үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: Associated Press













