• Latest
  • Trending
Дэн Сяопиний Улаанбаатар дахь нууц хүү

Дэн Сяопиний Улаанбаатар дахь нууц хүү

2021-06-22
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дэн Сяопиний Улаанбаатар дахь нууц хүү

by admin
2021-06-22
in ДЭЛХИЙ, ЯРИЛЦЛАГА
0
Дэн Сяопиний Улаанбаатар дахь нууц хүү

Xap” Сүрэнжав гэж хүн Х.Чойбалсанг нac бapax хүртэл нэгдүгээр орлогч буюу БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн орлогч Даргаар ажиллаж байсан. Х.Чойбалсанг нас барсны дараа Сайд Нарын Зөвлөлийн Орлогч байгаад 1959 онд хоцрогдсон хэмээн бүгд хурлаас хусагджээ.
МАХН-ын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга хүн байхдаа энэ хүн Монголын төлөөлөгчдийг толгойлж анх Хятадад очиход Хятадын удирдагч Дэн Сяопин хүлээн авч: “Монгол бол миний хоёр дахь эх орон юм. МАХН, ХКН-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Коминтернээс зэв.сэг зө.өдөг байсан.

Улаанбаатарт миний нэг хүүхэд бий.

Биднийг байхад Монголын тусгаар тогтнолын асуудалд санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл Хятад улсыг тусгаар тогтноох ХКН-ын ялалтанд Монголчуудын оруулсан хувь нэмэр үнэхээр хэлж баршгүй юм. Ингэж тусалсан угсаатан үндэстэн хаана ч байхгүй” гэж хэлсэн байна.

Дэн Сяопины Монгол хүү хаачсан бэ?

Дэн Сяопины Улаанбаатар дахь Монгол хүү хаачсан бэ? Мөн түүний удам угсаа хаана юу хийж явна вэ? гэдэг сонирхолтой асуудал гарсан ч хэн ч юу ч хариулсангүй ээ. Харин энэ тухай ярьж байсан өвгөн Сүрэнжав өөрөө учир битү.үлгээр ал.а.гдс.ан байгаа юм. Хийж байсан дурсамж нь хүнд хүрэлгүй алга болжээ.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин

Дэн Сяопин: Мао дарга эхнэрээ төрийн хэрэгт оролцохыг зөвшөөрсөн нь түүний алдаа байсан

YOU MAY ALSO LIKE

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Балбын хотуудад цэрэг оруулжээ

Италийн алдарт сэтгүүлч, “Түүхтэй хөөрөлдөхүй” номын зохиолч Ориана Фаллачигийн 1980 онд Дэн Сяопинтой ярилцсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Орчин цагийн Хятад буюу БНХАУ-ын түүхийг Мао Зэдуний (1949-1978), Дэн Сяопиний (1978-) хэмээн үндсэн хоёр үед хуваадаг. Дэн Сяопиний ачаар Хятад Улс олон улсад нээлттэй зах зээлийн тогтолцоотой болж, 30 гаруйхан жилийн дотор дэлхийн тэргүүлэх гүрний нэг болсон. “Муур хар байна уу, цагаан байна уу, хамаагүй. Хулгана барьж чаддаг байх нь л чухал” гэсэн түүний үгийг мэдэхгүй хүн ховор.

-Mao даргын хөрөг Тянь-Аньмэний хаалганы дээр цаашид ч байх уу?

-Үүрд байх болно. Өнгөрсөн хугацаанд Мао даргын зургийг хаа саагүй л өлгөдөг байлаа. Мао даргыг хүндэтгэж, гэрийнхээ хойморт залдаг хэсэг байхад, түүнийг ү.зэ.н я.даж, до.ог тох.уу хийдэг нэгэн ч байв. Түүнд алдаа ч бий, оноо ч бий. Түүний сайн, мууг дэнсэлбэл алдаа мадаг нь хэзээд сүүлд бичигдэх болно. Тэр бол Коммунист нам, БНХАУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг. Хятадын ард түмний төлөө түүний хийсэн бүхнийг хэн ч үгүйсгэх ёсгүй. Хятад хүн бүр түүнийг үнэлж, хүндэлж явах ёстой.

-Барууныхан бидэнд ойлгохгүй зүйл их бий. Тухайлбал, “Дөрвийн бүлэг”-ийн талаар бид тун бага зүйл мэднэ. Хятад хүмүүс энэ тухай ярихдаа дөрөв биш, таван хуруугаа гозойлгодог гэж сонссон?

-Мао даргын алдаа хийгээд “Дөрвийн бүлэг”, Линь Бяо (БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч асан) нарын гэ.м бур.ууг ялгаж, салгах хэрэгтэй. Мао дарга их олон сайн зүйл хийсэн. Намаа болоод улс орноо хэчнээн ч удаа хямралаас аврав. Марксизм-Ленинизмийн суурь үзлийг Хятадын хувьсгалч үзэлтэй хослуулж, ялалтад хүргэсэн нь түүний байгуулсан хамгийн том гавьяа. Гүн ухаан, улс төр, батлан хамгаалах, уран зохиол, соёл урлаг гээд олон салбарт Мао дарга бүтээлчээр шинэчлэл хийсэн.

Харин нас ахисан хойноо, ялангуяа Соёлын хувьсгалын үеэр намдаа төдийгүй ард түмэн, эх орондоо хожмоо ихээхэн урхаг дагуулах алдаа эндэгдэл гаргасан. Хувьсгалын ялалт түүний сонор, сэрэмжийг бууруулсан байх. Тэр хэрээрээ бодит байдлаас жаахан алдуурсан гэхэд болно. Гэхдээ энэ зөвхөн түүний буруу биш. Надаас эхлээд миний үеийн, хуучин цагийн хувьсгалчид ч гэсэн хариуцлага хүлээх учиртай. Намын дотоод амьдрал, улс төрийн хүрээнийхний дунд гажуудал үүсэж, эрүүл бус болж ирсэн нь Соёлын хувьсгалд хөтөлсөн. Энэ нь алдаа байсан юм.

-Мао дарга нас дээр гарсан хойноо ихэд чилээрхдэг байсан тухай та дурссан байдаг. Гэхдээ Лю Шаоцигийн (1959-1968 онд БНХАУ-ын дарга байсан. 1969 онд шо.ронд н.ас ба.рсан) үед эрүүл мэнд нь харьцангуй сайн байсан гэлцдэг. Ер нь Их үсрэлтийн бодлого алдаа байв уу. Зөвлөлтийн хөгжлийн загварыг хуулбарласан нь оносонгүй юу. Мао дарга Соёлын хувьсгалаар чухам юунд хүрэхийг зорьсон юм бэ?

-1950-иад оны сүүлчээр байдал бишидсэн гэхэд болно. Таны хэлснээр Их үсрэлтийн үед. Гэхдээ энэ нь зөвхөн Мао даргын алдаа биш шүү. Түүнийг тойрон хүрээлж байсан хүмүүс ч харалган болсон. Харин Мао дарга удаа ч үгүй, хэдхэн сарын дараа алдаагаа ухамсарлаж, 1962 онд өөрийнхөө бодлогыг шүүмжилсэн байдаг.

Харамсалтай нь, эргэн тойрных нь хүмүүс сургамж авч чадаагүйгээс Соёлын хувьсгал хараахан зорилгодоо хүрээгүй. Мао даргын хувьд капиталист үзэл газар авах вий гэж болгоомжлохдоо Соёлын хувьсгалыг эхлүүлсэн. Г эвч тэр нь тухайн үеийн Хятадын нөхцөл байдалтай уялдаагүй гэмтэй.Үүнийг Мао дарга таалал болохоосоо хэдэн жилийн өмнө ойлгож, “Соёлын хувьсгал үндсэн хоёр шинжээрээ алдаа болжээ” гэж хэлсэн нь бий.

Нэгд, “Бүгдийг авч хаях” гэсэн бодлого нь буруу байж, хоёрт Иргэ.ний да.йнд хүргэсэн нь ихээхэн уршигтай гэж тэр дүгнэсэн. Харин улстөрчийнх нь хувьд түүний гаргасан алдаа, сиймхийг “Дөрвийн бүлэг”, Линь Бяо нарын хувьсгалын эсэ.ргүү нар ашиглаж, төрийн эрхийг авахыг санаархсан.Үүнийг л ялгаж салгах хэрэгтэй.

-Гэхдээ Мао дарга Линь Бяог залгамжлагчаараа өөрөө сонгосон биз дээ, яг л эзэн хаан угсаа залгамжлагчаа сонгодог шиг?

-Үүнийг л би байдал бишидсэн гээд байгаа юм.Удирдагч хүн залгамжлагчаа өөрөө сонгох нь феодлын үеийн ёс.

-Өөрийг нь анхаарч чагнадаггүй гэж Мао дарга таны талаар гомдоллож байсан тухай дуулсан юм байна. Түүнийг танд дургүй байсан ч гэлцдэг. Энэ үнэн үү?

-Яриаг нь анхааралтай сонссонгүй гэж шүүмжилсэн удаа бий. Гэхдээ зөвхөн надад биш, өер олон хүнд нэгэн зэрэг хэлсэн үг. Нас ахисан хойноо тэр бусдын үгийг таатай хүлээж авахаа болиод байсан. Юм болгонд шүүмжлэлтэй ханддаг байлаа. Гэхдээ тэр бүхэн нь бас ч буруу байгаагүй.

-Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай Хятадын удирдагчдаас элдэв хэл ам, дуулиан шуугианд орооцолддоггүй, хэзээд нэр цэвэр үлддэг ганц хүн шиг санагддаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Жоу сайд ажилч хичээнгүй, буурьтай нэгэн. Өдөр бүр 12 цаг, заримдаа бүр 16 цаг ажилладаг хүн. Бид бие биеэ эртнээс мэднэ. Бүр 1920-иод оны үед, Францад суралцахын хажуугаар ажил хийх тусгай хөтөлбөрт хамрагдах үеэсээ таних юм. Би түүнийг хэзээнээс ах шигээ санаж ирсэн. Бид бараг нэгэн зэрэг хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн юм.

Аз болоход, Соёлын хувьсгалын үеэр бидний хэдэн нөхөр уру.удаж, байр сууриа алдаад байхад Жоу сайд тэсэж үлдсэн. Их хүнд хэцүү нөхцөлд байсныг нь би сайн мэдэх юм. Хийхийг хүсээгүй олон зүйлээ хийж, хэлнэ гэж бодоогүй олон үг хэлснийг нь ч мэднэ. Гэвч түмэн олон түүнийг уучилсан, тийм зүйлс хийгээгүй бол яагаад ч Соёлын хувьсгалыг давж гарахгүй байсныг нь ч ойлгосон. Тэгж төвийг сахиснаараа олон хүнийг тэр хамгаалсан юм шүү.

-Соёлын хувьсгал шиг айм.шигтай явдал цаашид давтагдахаас хэрхэн сэр.гийлэх ёстой вэ?

-Манай нийгмийн тогтолцоонд ямар алдаа дутагдал байна, тэр бүхнийг эхлээд засаж залруулах нь чухал. Өмнө нь бидний хэрэгжүүлсэн зарим бодлого үнэн хэрэгтээ феод.лын үеийн, хоцрогдсон зарчимтай байсныг дурдах хэрэгтэй. Бид олон мянган жил феод.лын байгуулалтай байсан болохоор социалист ардчилал хийгээд социалист ёс зүйт төрийг цогцлооход ихээхэн хүндрэлтэй байлаа. Социалист ардчиллыг бэхжүүлж байж бид алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлүүдээсээ салж чадна.

-Одооноос юмс арай өөр голдрилоор, арай аядуу тайван өрнөнө гэж бодож байна уу. Маоистууд одоо ч олуулаа гэж би сонссон. Соёлын хувьсгалыг дэмжигчдийг хэлж байна л даа?

-“Дөрвийн бүлэг” буюу хувьсгалын эсэргүү нарын нэр, нөлөөг дутуу үнэлж болохгүй. Гэхдээ ард иргэдийн 97-98 хувь нь тэдний эсрэг байсан. 1976 оны дөрөвдүгээр сарын 5-нд тэднийг эсэргүүцсэн маш том хөдөлгөөн өрнөснөөс үүнийг харж болно. Тэр үед Мао даргын бие чилээрхүү, Жоу сайд өөд болсон байлаа. “Дөрвийн бүлэг”-ийг шийтгэснээс хойш, өнгөрсөн хэдэн жилд намын III, IV, V бүгд хурлаар ард олон нийгмийн тогтолцоог хэрхэн шинэчлэх талаар санал дэвшүүлсэн.

Ялангуяа, орчин үежих шаардлагатай талаар дээр, дооргүй ярьж байна. Хэн хүнгүй эв нэгдэл, тогтвортой байдлыг хүсэж байна. Ард түмэн өргөн хүрээний хөтөлбөр, элдэв хөдөлгөөнөөс залхжээ. Тиймэрхүү явдал нэг биш, нэлээн биш, бүр нэг хэсэг хүнийг хохироодог гэдгийг одоо бүгд мэдэх болсон. Тиймээс ард иргэд одоогийн төр засгийн бодлогыг дэмжинэ. Тэгснээр Соёлын хувьсгал шиг үзэгдэл дахин давтагдахгүй гэдэгт бид итгэлтэй байна.

-Мао даргыг нас барсны дараа л “Дөрвийн бүлэг”-ийнхнийг барив.чилсан. Тэдний бар.ивчилгааг хэн зохион байгуулсан бэ. Хэний санаа байсан бол?

-Хамтын ажил байсан юм. Дээр дурдсан дөрөвдүгээр сарын 5-ны хөдөлгөөн суурийг нь тавьсан гэхэд болно. “Дөрвийн бүлэг” гэх нэршлийг Мао дарга нас барахаасаа хоёр жилийн өмнө гаргасан юм шүү дээ. “Дөрвийн бүлэг”-ийнхэнтэй бид хоёр жил тэмцсэн. Тэд Мао даргын сонгосон залгамжлагчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

Тиймээс түүнийг нас барсны дараа засгийн эрхийг гартаа авах гэж оролдсон тул бид хариу арга хэмжээ авсан хэрэг. Тэднийг ганц, хоёрхон хүн зайлуулж чадахгүй шүү дээ. Баригдсаныхаа дараа хүртэл тэд Мао даргыг хүндэтгээгүй.

-Капитализмыг та тийм ч муу зүйл биш гэж бодож байна уу?

-Капитализмыг чухам хэрхэн тодорхойлохоос шалтгаалах байх. Ямартай ч фео дализмаас дээр гэдэг нь маргаангүй. Капиталист орны юм бүхэн капитализмын үр дагавар гэх аргагүй шүү дээ. Тухайлбал, техник технологи, шинжлэх ухаан зэрэг салбарын хөгжил аль ч тогтолцооны, ямар ч улсад хэрэгтэй.

-“Дөрвийн бүлэг”-ийн талаар нэмж нэг зүйл тодруулахад ард иргэдийн дийлэнх нь тэдний эсрэг байсан атал яагаад тэд тийм эрх мэдэлтэй болсон юм бэ. Ялангуяа ахмад үеийн төрийн зүтгэлтнүүд тэдний дунд байсан шүү дээ. Тэр дөрвөн хүний нэг нь Мао Зэдуний эхнэр байсантай энэ холбоотой юу?

-Нэг талаар тийм. Тэднийг эрх мэдэлтэй болгосон нь Мао даргын бас нэг алдаа байсан санагддаг.“Дөрвийн бүлэг” тойрон хүрээлэгчдээ хурдан бүрдүүлж, залуусыг ашигласан.

-Мао дарга эхнэрээсээ болж, эргэн тойронд нь юу болж байгааг сайтар анзаараагүй болов уу?

-Зян Чин олон муу зүйл хийсэн. Гэхдээ Мао дарга тэр хоёр олон жил тусдаа амьдарсан юм.

-Тэр тухай мэдээгүй юм байна?

-Эхнэрээ төрийн хэрэгт оролцож эхлэхэд Мао дарга их хүлээцтэй байсан. Энэ нь түүний алдаа байсан. Зян Чин болон “Дөрвийн бүлэг”-ийн бусад гишүүн сая сая хүнийг аюулд унагасан шүү дээ.

-Зян Чинийг үнэл гэвэл та хэдэн оноо өгөх вэ?

-Тэг ч хүрэхгүй оноо өгнө. Хасах 1,000 гэсэн үнэлгээ байхад болно.

-Харин өөртөө ямар оноо өгөх вэ?

-Давуу болон сул талуудыг минь 50, 50 хувиар үнэлэхэд л хангалттай. Гэхдээ нэг зүйлийг баттай хэлж чадна. Би насан туршдаа ухаан саруул байхыг эрхэмлэж ирлээ. Үүнийг сайн тэмдэглэж аваарай. Нэг бус удаа алдаж, нөхөр Мао Зэдуний гэм буруугаас үүрэлцэж байгаа ч зөвхөн сайн сайхныг бодож, бусдын тусын тулд гэж санаж яваад алдаж эндсэн байна. Алдахгүй хүн гэж нэгээхэн ч үгүй.

Өмнөх бүх эндэгдлээ бид зөвхөн Мао даргад тохож болохгүй. Бидний хойч үе ч гэсэн түүний алдаа, төөрөгдлийг саруул ухаанаар цэгнэхийн хамт ач гавьяаг нь санах болно.

Эх сурвалж: Chinadaily

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.