www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Уяа жигдэрч, морь эвлэсэн үед наадам хойшлуулна гэдэг утгагүй

admin by admin
2021-06-22
in НИЙГЭМ
0
Уяа жигдэрч, морь эвлэсэн үед наадам хойшлуулна гэдэг утгагүй
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлахыг шаардаж, өргөх бичиг барьж буйгаа өнөөдөр (2021.06.21) мэдэгдэв. Мөн тэд бүх сум, аймаг, улсын баяр наадмыг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, долдугаар сарын 11-нээс 15-ны хооронд нэг өдөр зохион байгуулах, улаан бүсээр зарлаж, хатуу хөл хорио зарласан аймаг, сумдын удирдлага өөрсдийн бүрэн эрхийн дагуу богино хугацаагаар хойшлуулан зохион байгуулах эрх олгож шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар Сайд С.Амарсайхан нараас шаардлаа.

Тод манлай уяач Ц.ДУЛАМСҮРЭН:

-Эрлийз морь уяж, уралдаж байгаа нь өв соёл биш. Дэлхийд өөр өөр ангиллаар уралдаж байна. Хөдөө орон нутгийн ард иргэд наадаж чадахгүй байдалд хүрлээ. Улаанбаатар хотын хэдхэн хүмүүс наадаж, уралдах гэж байна. Ийм алагчилсан наадам байж болохгүй. Монголын уяачдын 90 гаруй хувь нь хөдөө орон нутагтаа амьдарч байна. Энд цөөхөн бизнесмен хүмүүс наадаж, наадам үймүүлэх хүмүүс гэж байна.

Тод манлай уяач Б.МӨНХТӨР:

-Улаанбаатар хотод зөвхөн морь уралдана гэсэн шийдвэрийн дагуу хөдөөний уяачид Хүй долоон худаг руу шавах боллоо. Жинхэнэ хүний бөөгнөрөл тэнд үүсч байна. Наадам хойшлуулна гэж байж болшгүй зүйл. Уяач бидний уяа жигдэрсэн, морь эвлэсэн энэ үед наадам хойшлуулна гэдэг утгагүй.

Наймдугаар сар руу наадмыг хойшлуулсан ч уяачид наана нь морио уралдуулна. Сум, багийн засаг захиргааны хүмүүс хөдөө наадмыг хорьсон ч иргэд нэгдээд, нэг газар очоод, наадмаа хийж л таарна. Тиймээс бүх сум, аймаг, багийнхан наадмаа зэрэг хийгээд, зэрэг уралдаасай гэж бодож байна.

Зэрэг хийгээд л маргаашаас нь морь уралдуулахгүй гэсэн шийдвэрээ гаргачих хэрэгтэй. Тэгвэл манай нэг ч уяач морио уралдуулахгүй. Долдугаар сарын 11, 12-ндоо нэг бужигнаад л, халдвар хамгааллын дэглэмээ чангалчихад манай ард иргэд эсэргүүцэхгүй. Наадмыг төр засаг бус ард түмэн хийдэг.

Төр засаг зохион байгуулах л үүрэгтэй. Энэ зун үнэхээр сайхан ногоороод уралдаж баймаар цаг байна. Энийг битгий хааж боогооч. Гаргасан шийдвэрээ эргэж хараач.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ЕНБД, хуульч М.АРИУНБОЛД:

-Хөдөө орон нутгийн уяачдын эрх ашгийг хүндэтгэн үзээд, нэг өдөр бүх орон даяар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад, баяр наадмаа зохион байгуулах нь зөв гэсэн шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарт өргөн бариад байна.

Post Views: 624
Previous Post

Долоон буудал хүртэлх зам дагуу 1900 ширхэг мод тарьж байна

Next Post

Г.Дамдинням: Б.Пүрэвдорж гишүүн apxи ууж, сансарт нисэхээ багасгаад ажилдаа анхаар

Next Post
Г.Дамдинням: Б.Пүрэвдорж гишүүн apxи ууж, сансарт нисэхээ багасгаад ажилдаа анхаар

Г.Дамдинням: Б.Пүрэвдорж гишүүн apxи ууж, сансарт нисэхээ багасгаад ажилдаа анхаар

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.