М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Өнөөдөр монгол хүний аминаас илүү үнэтэй зүйл байхгүй. Улсын хэмжээнд 400 гаруй хүн цар тахлын улмаас харамсалтайгаар а.м.ь н.а.с.а.а а.л.д.ч.и.х.а.а.д байна. Гэтэл энэ тоо өнөөдөр статистик болж үлдэх ёстой юу.
Бидэнд тулгамдаж буй асуудал бол ц.а.р т.а.х.а.л. Энэ бол Монголын з.о.в.л.о.н. Монгол Улс иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадахгүй бол дэлхийн улс орнуудтай яаж хамтарч ажиллах вэ.
Ер нь иргэд нь олноороо н.а.с б.а.р.ж байхад төр нь дуугүй хараад сууж болохгүй. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч тодорхой нэг өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, тэмдэглэдэг. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөх ёслолын өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлах хэрэгтэй” гэлээ.
Мyxap oлгoйн xaгaлгaaнд орсон 14 настай хүү учир битүүлгээр aмиa aлджээ
Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт мyxap oлгoйн xaгaлгaaндорсон 14 настай эрэгтэй хүүхэд а.м.и.а а.л.д.ж.э.э. Тодруулбал, талийгаач хүү Б нь өнгөрөгч зургаадугаар сарын 12-ны өдөр мyxap oлгoйн xaгaлгaaнд орсон бөгөөд 17-ны өдөр эмнэлэгт боолт хийлгэх үеэрээ н.а.с б.а.р.ж.э.э.
Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Б.Содномдаржаагийн ээж Б.ЖАВЗМАА: Хүүг минь хамгаалалтад аваагүй, өөрийгөө л хамгаалж байна
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны а.м.и.й.г х.ө.н.ө.ө.с.ө.н хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 20-25 жилийн xopиx я.л сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар батлан даалтад гараад нэг сар хагасын хугацаа өнгөрлөө. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тэднийг батлан даалтад гаргасан юм. Ингэснээр гурван шатны шүүхийн шийдвэр х.ү.ч.и.н.г.ү.й болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгана.
Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаатай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Таны бие давгүй юу?
-Миний бие тун давгүй байна.
-Хүүгийн тань биеийн байдал ямар байгаа вэ. Эмчилгээ хийлгэсэн үү?
-Яах вэ, эмчилгээ хийлгээд л байж байна. Ямар олиг байв гэж дээ, хөөрхий хүү минь хэцүүхэн л байлаа. kopoнaвиpycийн халдварын улмаас эмнэлэг ч хүлээж авахгүй байгаа. Гэрээр л эмчилгээ хийж байна. Олон жил хорих ангид хоригдсон болохоор өвдөөгүй эрхтэн гэж алга. Сэтгэл санаа нь тогтворжиж байгаа.
-Хүүгийн тань аюулгүй байдлыг хэр хангаж байгаа вэ. Төрөөс хамгаалалт гэж өгсөн гэж сонссон. Үнэн үү?
-Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Аюулгүй байдлаа сайн хангах хэрэгтэй гэсэн яриа гарч байсан ч хамгаалалт гэж төрөөс өгөөгүй. Төр өгөх ёстой үгүйг ч сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн миний хүүг өдөр, шөнөгүй хамгаалж байгаа зүйл байхгүй. Өөрөө өөрийгөө л хамгаалж байгаа.
-Батлан даалтад гарснаас хойш хүү рүү тань дайрсан, халдсан тохиолдол бий юү?
-Тийм зүйл байхгүй. Хэн ч миний хүү рүү халдах билээ дээ. Гэм зэмгүй хүн рүү халдаж байдаг хүн байхгүй байлгүй дээ гэж бодож сууна.
Эх сурвалж: ergelt.mn













