Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдах албан бус тов гаргаад байна. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой шийдвэр гаргах юм.
Мөн Цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн УОК-ын Шуурхай штабын ирүүлсэн саналууд буюу цаашид хатуу хөл хориог үргэлжлүүлэх эсэхийг авч хэлэлцэнэ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад kopoнaвиpуст халдварын 2268 тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 95,819 болж байна. Энэ нь СОVID-19 анх илэрч, цар тахал эрчимжиж байсан БНХАУ-д бүртгэгдсэн нийт халдварыг давсан үзүүлэлт юм. Гэхдээ тус улсад бүртгэгдсэн нас баралтын тооноос манай улсынх бараг 10 дахин бага байна.
Тодруулбал, БНХАУ-д kopoнaвиpуcээс шалтгаалсан нас баралт 4636, харин манай улсад 447 бүртгэгджээ.













