Олимпийн аварга Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа дуулиантайгаар өгснөөсөө хойш чимээгүй болоод байсан тэрбээр өдгөө Булган аймагтаа бөхийн бэлтгэлдээ гарчээ.
Харин улсын начин Э.Энхбатын бие илааршиж, босож юм түшиж алхаж байгаа. Эхэндээ юм ярихгүй байсан ч одоо хэвийн болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан ч Э.Энхбатын дүү Энхмаа үүнийг үгүйсгэж, амны билгээс ашдын билэг, Сайхан зүйл мөрөөдөж бичсэн байх. Бид бүхний хувьд ийм өдөр ирэхийг тэсэн ядан хүлээж сууна. Ахын минь төлөө сэтгэл тавьж, залбирч суугаа хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа хэмээжээ.
Улсын начин Э.Энхбатын бие хэвэндээ. Ухаан орсон ч хөл, гараа санаснаараа хөдөлгөж чадахгүй, хэвтрийн дэглэм сахиж байгаа аж. Харин дээр хэлсэнчлэн, Н.Түвшинбаяр нутгийнхаа бөхчүүдийн галд бөхийн бэлтгэлдээ гарсан явж байна гэнэ дээ.













