Хотын захиргааны шинэ байрыг kopoнaвиpycийн түр эмнэлэг болгохоор болжээ. Тодруулбал, Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаанд Улаанбаатар хотын төвийн бүсийн зургаан дүүргийн удирдлагууд биечлэн, бусад хэлтэс, албадын удирдлагууд цахимаар оролцсон байна.
Мөн УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр (2021.06.20) нийслэлийн зургаан дүүрэгт нэмэлтээр 1500 ор дэлгэж, хүчилтөрөгчийн хамгамжийг 1000 баллоноор нэмэх талаар мэдээлсэн билээ.
С.Амарсайхан: Тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.
Уулзалтаар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, kopoнaвиpycийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Дүүрэг бүрт явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлсэн талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцолсон юм. Мөн өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч, улмаар хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан тул орны хүрэлцээ муу байна гэв.
Маргаашаас /2021-06-20/ эхэлж тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1000 орчим баллон захиалсан байгаа. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ор дэлгэх боломжтой байршлуудын бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд хүчилтөрөгчийн аппаратаар хангах асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан байна.
А.Ариунзаяа сайдын хийсэн амжилтгүй ФОТОШОП …
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа оруулсан зургаараа олны дургүйцлийг хүргэхийн сацуу иргэдийг хөгжөөгөөд амжлаа.

Учир нь чуулганы хуралдаанд авхуулсан зурагтаа нэр бүхий хүмүүсийн нүүрийг маск зүүсэн болгож нүүрэн дээр нь зурсан нь сошиал орчинд нүүрэн дээрээ маск зурж, маскаа зүүцгээе хэмээх давалгаа үүсээд байна.

Харин сайд маань уг үйлдэлдээ их л ичсэн бололтойдог тэр дор нь сошиалаас устгасан байх нь тэр ээ… Энэ үеээр сошиалд иргэдийн элдэв үгээр хэлүүлсэн сайд ийнхүү тайлбар бичжээ.

Маск зүүгээгүй хүний нүүрэнд маск зурж байхаар улс орондоо хэрэгтэй, дорвитой нэг ч гэсэн юм хийгээчээ Ариунзаяа сайдаа!!!!
Нийт батлагдсан халдварын тоогоор Монгол Улс Хятад улсыг гүйцлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад kopoнaвиpycийн халдварын 2,400 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо нь 93,557 болж байна.

Ингэснээр Монгол Улс халдварын тохиолдлын нийт батлагдсан тоогоор хөрш Хятад улсын өмнө эрэмбэлэгджээ.
Бямба гарагийн байдлаар Хятад улсад нийт 91,564 халдварын тохиолдол бүртгэгдээд байв. Сүүлийн саруудад тус улсад өдөрт шинээр нэмэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа.

Дараах графикт kopoнaвиpycийн халдвар өндөр байгаа улс орнуудын нэг сая хүн ам тутамд оногдох нэг өдрийн илрүүлэлтийг харьцуулжээ. Эндээс Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдал хэр зэрэг хүнд байгаа нь харагдаж байна.














