www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн цэpгийн cүpт жaгcaaлийг цyцалж буйгаа мэдэгдэв

admin by admin
2021-06-20
in БУСАД, Онцлох мэдээ
0
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Батлан хамгаалахын их сургуулийн гадаах талбайд цэргийн дүрэмт хувцас өмссөн 3000 гаруй залуус өдөр, шөнөгүй “жагсаалын бэлтгэл” хийж байгаа талаар бид фото сурвалжилга бэлтгэж мэдээлсэн.

Учир нь албаны эх сурвалж, “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа болох Цэргийн парадад Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцоно. Пар.адад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа” гэж буй юм.

Мөн Зэвсэгт хүчний “Соёмбо” сонинд, “Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох “Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно. Мөн морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж байна. Цэргийн техникийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хү.чний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгав.ар.тайгаар тус тус зохион байгуулна” гэж мэдээлсэн байдаг.

Харин ца.р т.а.хлын эрсдэлтэй энэ цаг үед Засгийн газар, УОК-ын шийдвэрийг зөрчиж, олон зуун алба хаагчдын бөөгнөрөл үүсгэх нь буруу, халдвар алдагдана гэж буй юм.

Зарим эх сурвалж, “У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын парадын бэлтгэл хийж байгаа цэргүүдийг Тэмүүжин өрлөг сургуульд байрлуулж байгаа ажээ. Гэтэл байрлаж бэлтгэл хийж байсан цэргүүд дундаа К.о.вид алдаж өнөөдөр нэг цэргээс илэрчээ” хэмээн мэдээлж буй.


Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй У.Хүрэлсүх тус цэргийн парадыг цуцлах чиглэлийн зохих төрийн байгууллагуудад өгсөн гэж буй. Иймд Зэвсэгт хүчний жанжин штабаас дараах мэдэгдлийг гаргажээ.

-МЭДЭГДЭЛ-

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд к.о.рон.авиру.сийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье.

ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Post Views: 709
Previous Post

С.Амарсайхан: Өнөөдрөөс эхэлж тодорхой байршлуудад 1500 орчим ор дэлгэгдэнэ

Next Post

Тэгсэн ч гэсэн: Кока Кoла бол хамгaac xopтoй yндaa бүү yy..!

Next Post

Тэгсэн ч гэсэн: Кока Кoла бол хамгaac xopтoй yндaa бүү yy..!

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.