Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцалсан гэж мэдэгдлээ.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд kopoнaвиpycийн халдвар улам нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.
Харин чуулганаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгасан билээ.
Тус жагсаалын бэлтгэлийг цуцалсан эсэхийг ЗХЖШ-ын шуурхай жижүүрийн албанаас тодруулахад “одоогоор тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна” гэлээ.
Нийт батлагдсан халдварын тоогоор Монгол Улс Хятад улсыг гүйцлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад kopoнaвиpycийн халдварын 2,400 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо нь 93,557 болж байна.

Ингэснээр Монгол Улс халдварын тохиолдлын нийт батлагдсан тоогоор хөрш Хятад улсын өмнө эрэмбэлэгджээ.
Бямба гарагийн байдлаар Хятад улсад нийт 91,564 халдварын тохиолдол бүртгэгдээд байв. Сүүлийн саруудад тус улсад өдөрт шинээр нэмэгдсэн халдварын тохиолдлын тоо хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа.

Дараах графикт kopoнaвиpycийн халдвар өндөр байгаа улс орнуудын нэг сая хүн ам тутамд оногдох нэг өдрийн илрүүлэлтийг харьцуулжээ. Эндээс Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдал хэр зэрэг хүнд байгаа нь харагдаж байна.














