• Latest
  • Trending
М.Энхболд ба түүний нөхөд айсуй

М.Энхболд ба түүний нөхөд айсуй

2021-06-18
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, March 7, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

М.Энхболд ба түүний нөхөд айсуй

by admin
2021-06-18
in УЛС ТӨР
0
М.Энхболд ба түүний нөхөд айсуй

Нэгэн цагт тэжээсэн ноходдоо боорлуулж, УИХ-ын даргын сэнтийгээс “туугдаж” байсан М.Энхболд их улс төрд эргэн ирж байгаа тодоос тод сураг байна.

Тэр өөрөө чимээгүй байсан болохоос биш улс төрөөс яваагүй ч байж мэднэ. Хэдэн залуус өөдөөс нь харж сууж байгаад “Та л явчихвал Монголын төр түвшин, түмэн олон амгалан болно” хэмээж байсан бол М.Энхболд залуусын дээгүүр гишгиж, өдгөөгийн МАН-ын удирдлагын түвшинд орон зайгаа бүрдүүлчихсэн явааг дуулгав. Урьтаж сануулахад Н.Энхбаяр Засгийн газарт хэдэн сайд шургуулах энэ тэр бол түр зуурын үзэгдэл юм шүү. Н.Энхбаярт намдаа 10 гаруй жил гай тарьсан л гэж найр тавьдаггүй юм бол өөр ямар шалгуураар ирээдүйд хамтрах юм. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль угтсан энэхүү түр зуурын үерхлийн замыг М.Энхболд засалцсан байхыг ч үгүйсгэхгүй.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Саяхан болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд нийслэл, төвийн бүсийг хариуцан ажилласнаас харахад У.Хүрэлсүхтэй хэчнээн ойр байгааг илтгэнэ. Нийслэл дүүргүүдийн хэмжээнд цуурайтсан ялалтын хувь хэмжээ ч үүнийг бататгана. Хүн амын төвлөрөл их, хамгийн ээдрээтэй нийслэл, төвийн бүсийг хариуцуулж өгнө гэдэг асар өндөр итгэл юм. Үүнээс гадна У.Хүрэлсүх МАН дахь орон зайг М.Энхболдод орхиж байгаа гэсэн үг. Хадаг дэлгээд намын тамга гардуулахгүй ч “Өөрийнхөөрөө үз, алсын зайны дэмжлэг байгаа” гэдэгтэй агаар нэгэн үйл явдал МАН дотор өрнөөд нэгэнт эхэлжээ. У.Хүрэлсүх, Сү.Батболд, М.Энхболд нар ойрхон хоёр ч удаа дотно уулзсан нь шap айapг уух гэж лав биенээ дуудаагүй байх.

Хэдэн залуусын боргох бол цаг зуурын үзэгдэл, томчуудын тоглоом байсан гэдгийг удахгүй харах бололтой. У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайд, 2020 онд Ерөнхий сайд, 2021 онд Ерөнхийлөгч гээд туйлын хүсэл, төлөвлөгөөний дагуу зорилгодоо нэгэнт хүрчихлээ. Түүнийг ийн хүссэндээ хүрэхэд М.Энхболд үнэн хэрэгтээ саад болсонгүй. Харин ч маш том дэмжлэг, бат бөх гишгүүр боллоо. Том зорилгод хүрэхэд эсрэг дүр том л байх хэрэгтэй биз дээ. Үүнийг У.Хүрэлсүх ч мэдэж байсан, М.Энхболд өөрөө ч мэдэж байсан, Сү.Батболд ч мэдэж л байсан. Гагцхүү хэдэн залуус өнгөц хараад байсан болохоос бус цаад учрыг нэгжиж мэдээгүй л болов уу. Тэд цаг зуурын албан тушаал, үзэгдээд өнгөрөх эрх ашгийн төлөө тулалдаад өнгөрөв.

“Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэх үг бий. М.Энхболдын хувьд их улс төрөөс явж байгаа мэт харагдах авч, тэр өөрийнхөө замаар алгуурхан ажиглаж явсан нь илт. Явах явахдаа ирээдүйд хүчээ зузаалж, өрсөлдөөнөө улам хялбар болгож байсныг маргаашийн үйл явдал хэлээд өгнө. Дайснаа нөхөр болгочихсон тулаанаас тэгтлээ цус гарахгүй нь лавтай. Урьд өмнө нь “Монголын улс төрд ирж л байдаг, явж л байдаг хэрнээ хэн нэгэнд гомдол санал болоод байдаггүй цор ганцхан хүн нь М.Энхболд байх” хэмээн бичиж байсан санагдана. Тэр үнэхээр ирж л байдаг, явж л байдаг маш том тэвчээрийн туйл аж. М.Энхболдоос өөр хэн нэгэн ийн боорлуулсан бол өдийд эргэж ирэх нь бүү хэл сэхэхээргүй болсон нь тодорхой. Н.Энхбаяр шиг гал таслаад уйлан дуулсангүй, Н.Алтанхуяг шиг орох нүхгүй сандарсангүй.

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө М.Энхболдыг “Жаран тэрбум”-ын гэх дүрд хувиргаж байх үед МАН-ын 65 гишүүн 33:32 гэсэн харьцаатай хоёр бүлэгт хуваагдан тэмцэж байв. Түмний нүдэн дээр хэзээ ч эргэж эвлрэхээргүй тэмцэлдэж байсан бол өнөөдөр “33-ын бүлэг”-ийн дийлэнхийг нь “32-ын бүлэг”-тэй гар бариулж, эвийн ширээний ард суулгажээ. Ингэж чадсан хүн бол цор ганцхан М.Энхболд байж таарна. Хэрвээ М.Энхболд байгаагүй бол хоёр талд хон.зон нэрсэн нөхөд гүйлдэж, урт удаан зо.дооны эцэст МАН дотооддоо хүчин мөхөсдөх аюул ч байв. Гэхдээ МАН-д том зорилгынхоо төлөө нэгдэж чаддаг уугуул чанар нь ч нөлөөлсөн биз.

Өдгөө МАН-ын хоймор эзэлж байгаа “33-ын бүлэг”-ийнхэн “32-ын бүлэг”-тэй гар барьж найр тавьж байгаа олон жишээ бий. Хаа байсан Д.Оюунхоролыг нам дээр дуудаж авчраад зөвлөхөөр ажиллууллаа. Найр тавиагүй бол түүгээр яах юм. Аль ч талаараа Д.Оюунхоролоос тохой өндөр эмэгтэйчүүд МАН-д дүүрэн байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа эмхлэн байгуулахдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг сайдын суудалд урьсан. Цаадах нь “Хамтарч ажиллахыг урьсан Ерөнхий сайддаа баярлалаа, би Байнгын хороогоо удирдаад та бүхний ажлыг дэмжээд явна” гэж байгаа нь эвлэрснээ дуулгаад зогсохгүй М.Энхболдын командыг хүлээж байгаа нь илт. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тангаргийг өргүүлж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилж байгаа зэргээс харахад л хангалттай. Өөр бусдыг дурдах нь илүүц хэрэг биз ээ. Дай.таж асан “32-ын бүлэг”-ээс гол гол нөхдийг ийн найрын ширээнд уриад гар барьчихлаа. Үүнээс гадна Ж.Мөнхбатаас Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг уламжлан авсан МАН-ын өдгөөгийн генсек өнөөдрийг хүртэл тэндээ сууж байгаа нь санаандгүй хэрэг огт биш. Олон сонгуулийн ялалтын туг нь болж ирсэн түүнд ямарч өндөр дээд албан тушаал бэлэн байв. Гэтэл тэр бууриа сахисаар байгаагийн цаана гажих аргагүй маш том схем зурагдсан учраас жудаг сахисан байх.

Нөгөө талаар М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсэн нь ч санамсаргүй хэрэг биш л болов уу. Том том зорилго дундаа мөргөлдөхөд ямар нэг эрсдэл үүсдэг жамтай. Жам ёсоороо л явж байгаа нь энэ биз. Ямартаа ч М.Энхболд, түүний нөхөд эргэн ирж байна. Тэрээр улс төр, өндөр дээд албан тушаалаас олон ч удаа явж байсан. Намайг унагаалаа, хөөлөө гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Чив чимээгүй явдаг шигээ чив чимээгүй хүрээд ирдэг намтартай цор ганцхан улстөрч гэхэд болно. Хорь хүрэхгүй жилийн өмнө “Хотын” хэмээх фракцийн тэргүүн, хамаг л хо.рны эзэн хэмээн цоллож байгаад л явуулж л байсан. Чимээгүй яваад чимээгүй хүрээд л ирсэн. Н.Энхбаярын хаанчлалын жилүүдэд ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан С.Баярыг авчирч байгаад тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг унагаад авсан. Тэр чимээгүй л яваад өгсөн. Чимээгүй хүрээд л ирсэн. М.Энхболдтой далдуур сүжирч байсан “Элсний 13” хүртэл түүнээс урваж л байсан. Ийнхүү чимээгүй явсан шигээ нэг л өдөр эргээд ирсэн.

Эргэн ирэхдээ өнгөрөгч 2013 онд тэрээр МАН-ын Их хурлаар өрсөлдөж, намын даргаар томилогдсон. Тухайн үед ялагдал хүлээгээд байсан МАН-ыг 2016 оны сонгуульд үнэмлэхүйн дээд ялалт 65 суудалтай болгосон ч тэр Засгийн газраа тэргүүлсэнгүй. Намын залуу халаа Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын суудлаа өгөөд УИХ-ын даргаар ажилласан юм даг. Улс төрийн ялагдал, ялалт аль аль нь яруу байх тусмаа оршин тогтнох чанараараа бат бөх байдаг бололтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.