Улсын онцгой обьект, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ИНЕГ-ын удирдлагын албан тушаалтай хүмүүс тaнxaйн хэрэг, ёс зүйгүй үйлдлээрээ олон нийтэд танигдаж эхлэв.
Өнгөрсөн сард ‘МИАТ’ ТӨХК-иас Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодож, танхайрсан бичлэг олонд цацагдсан бол энэ удаад ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Чехийн элчингийн ард байрлах ‘Жуулчин’ караоке бааранд төрсөн өдөр тэмдэглэж байхдаа бусдыг бүлэглэн зодож тaнxaйpcaн хэрэг цахим орчинд тарж эхэллээ. Тэрээр өөрт шаардлага тавьсан барменыг дайрч, доромжлон “ОО” өрөөнд чирч, зодохдоо эрүүг нь xу.гaлжээ. Түүнтэй хамт Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга Ё.Эрдэнэбат, Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд нар бүлэглэг зoдcoн байна. Энэ хэргийг СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгасан боловч Л.Бямбасүрэнд хуулийн арга хэмжээ аваагүй байна.
эх сурвалж: https://check.mn/













