Иргэн Д.Мөнхбат өнгөрсөн 2020 оны аравдугаар сард эх орондоо ирж, ‘Энхсаран’ сувилалд тусгаарлагдаж байх хугацаандаа Соvid-19 халдвар авсан. Тэрбээр сувиллын бодит нөхцөлийг олон нийтэд дамжуулж, мэдээлсэн. Гэвч түүнд хуулийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох ший.тгэл оногдуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд aюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, я.лла.гдагчаар татсан юм.
Тэрээр Д.Мөнхбатын одоогийн байр суурийг асууж тодруулахад:
“Миний хувьд эх орондоо ирсэн найман сарын хугацаанд цагдаагийн газар, эмнэлгээс огт салсангүй. Ажил хийх ямар ч боломж ч олдохгүй. Эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн дарамтад байлаа. Монголд хүний сэтгэл зүйн хохирол гэдгийг ерөөсөө авч хэлэлцдэггүй.
Анх цар тахал эхэлж байхад гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах байранд байлгаж, тэндээсээ гараад гэртээ 14 хоногийн тусгаарладаг байсан. Гэтэл одоо улсын хэмжээнд улаан бүс болсон хэрнээ халдвартай иргэдийг долоо хоног тусгаарлаж, гэртээ дөрөв хоног өөрийгөө тусгаарлах шаардлагыг тавьж байна. Ийм шийдвэр гаргаж болох байсан бол яагаад тухайн үед нь иргэдээс олон хоногийн тусгаарлалтын төлбөр авсан юм бэ.
Би гаалийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүн. ОХУ-д долоон жил суралцаж байгаад 2020 оны аравдугаар сард эх орондоо ирсэн. Миний хувьд Солонгос, Япон, Хятад улс руу мэргэжлээрээ магистр хамгаалах төлөвлөгөөтэй байсан. Гэвч цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хилээ хаасан. Би хэрвээ эх орондоо ирээгүй байсан бол цагдаа шүүхээр явахгүй, ядаж ажилтай орлоготой байх байсан болов уу. Эх орондоо ирсэндээ харамсч байна” гэжээ.













