УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолыг төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэхүү асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
‘Би АН-ын бүлгийн хурал дээр саналаа олон удаа хэлсэн. Энд 230 гаруй ажил жагсааж биччихээд түүнийгээ жилийн төлөвлөгөө гэж оруулж ирж байгаад харамсаж байна. Бодит байдлыг яримаар байна. Иргэдээ өнөөдөр зөнгөөр нь хаячихлаа шүү дээ. Vxвэл vх гээд. Энэ их ажлаар яах юм. Та нар ажлаа хийгээч ээ. Хил дээр хамаг ачаа чинь гацчихсан байна. Түүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихлөө. Энэ мэт энгийн зүйлийг олж хараач ээ, хардаггүй юм уу. Ажлаа хий, ард түмнийхээ төлөө зүтгэ. Баахан улс төржөөд л байдаг’ хэмээн ихэд л цухалдангуй шүүмжлжлэлтэй хандлаа.













