Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцоно.
Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна. Уг жагсаалын нэгдсэн бэлтгэл энэ сарын 11-д эхэлсэн бөгөөд ирэх сарын 9-ийг хүртэл хуваарийн дагуу явах юм. Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байранд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөсөн байна.
Энэ жилийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхцаж байгаагийн дээр цэрэг, техникийн ёслолын жагсаалд оролцож байгаа цэргийн алба хаагч, техникийн тоог нэмэгдүүлснээрээ онцлогтой юм. Үүнээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын таван салбар оролцож байгаагийн дээр Дотоод хэргийн их сургуулиас анх удаа эмэгтэй салбарын алба хаагчдыг оролцуулах аж. Мөн Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, агт морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй.
Эх сурвалж: montsame.mn
Г.Уянга: Ерөнхий сайд нac бapyyлaxгүй байх чиглэл өгсөн одоо гайгүй байлгүй дээ
Улсын их хурлын гишүүн асан Г.Уянга цахим орчин нилээдгүй идэвхтэй дуу хоолойгоо дугардаг нэгэн.

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэн үүнийгээ дагаж kopoнaвиpycаар нас барж буй иргэдийн тоо эрчимтэй өсөж иргэд сандралд орж байна. Гадуур 10 хүн тутмын 8 нь өвчтэй байх эрсдэл үүсч, халдвар хаанаас авах нь мэдэгдэхгүй голомт болсон нийгэмд бид амьдарсаар л байна.
Харин үүнд санаа зовьнож ямар нэгэн гарц гаргалгаа гаргах, дорвитой дугарч гараа сунгах нэг ч шийдвэр гаргах түвшний хүн харагдахгүй байх юм. Харин УИХ-ын гишүүн асан Гантөмөрийн Уянга үүнд ш.ү.ү.м.ж.л.э.л.т.э.й хандаж ёж маягаар ийнхүү сэтгэгдлээ илэрхийлжээ.
Г.Уянга цахим хуудаснаа: Ерөнхий сайд нac бapyyлaxгүй байх чиглэл өгсөн юм чинь одоо гайгүй болно байгаа? Аль эрт л өгч байхгүй дээ! хэмээжээ.














