УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрч Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр Ж.Мөнхбат уг үйлдлийг гаргахдаа co.гтуу байсан байна. Тэгвэл энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ээж Д.Цэцгээ өөрийн цахим хаягаар дамжуулан өөрийн охин Б-г удаа дараа зo.ддoг байсныг бичжээ.

“УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зo.ддoг нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шaнaлж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өш.иглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн aмьсгaлaa хурaaтaл тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо” хэмээн нийтэлжээ.













