Өнөөдөр дэлхий ертөнц салаа замын уулзвар дээр ирж, хүн төрөлхтөн kopoнaвиpycийн цар тахлын дараах өөрчлөлтүүдтэй нүүр тулаад байна.
Дэлхийн нийгэм, эдийн засгийн системийг бүхэлд нь өөрчилж байна. Өнөөдрийн байдлаар 3.82 сая хүн ц.а.р т.а.х.л.ы.н улмаас алтан а.м.и.а а.л.д.а.а.д буйгаас гадна kopoнaвиpyсаас сэргийлэх арга хэмжээнүүд нь өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг үндсээр нь өөрчилж, бидний амьдралын хэв маягийг магадгүй бүр мөсөн өөрчиллөө.

Энэ үед нэг зүйл тодорхой байна. Энэ нь бусдын дэргэд хүн урьдынх шигээ тайван байхаа больж, бие биенээсээ с.э.ж.и.г.л.э.х нь нэмэгдэж, х.у.у.р.а.м.ч баталгаагүй мэдээллийн улмаас үүнийг нь улам бүр өдөөсөөр байна.

Үүний богино болон урт хугацааны шийдэл нь иог юм. Хэдийгээр хурдацтай хөгжиж буй нийгэм нь ц.а.р та.х.а.л.т.а.й дэлхийн шинэ бодит байдалд дасан зохицох чадвартай болсон ч өдөр тутмын с.т.р.е.с.с хэвээр байсаар байна. Ц.а.р т.а.х.л.а.а.с сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа энэ үед нийгэмд үүсээд буй өөрчлөлтүүд нь хүмүүс хоорондын харилцаа, сэтгэлзүйд нөлөөлж байна.
Сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагууд удаан хугацаагаар хаалгаа барьсан тул хүүхэд, залуучууд дэлгэцний өмнө удаан суухнаар эрсдэлд орж байна. Олон тооны хүмүүс ажлын тодорхойгүй байдлаас болж мөн л эрсдэлд орж байна. Нийлүүлэлтийн сүлжээ доголдсоноос болж бизнесүүд дампуурч байна. Тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, Онцгой байдлын алба хаагчид, хууль сахиулагчид бүгд стресс, дарамтад ороод байна. Харин иог нь стресс тайлах, өвчин намдаах үйлчилгээтэй тул бидний амьдралыг тодорхой хэмжээгээр тогтвортой, тайван болгох боломжийн шийдэл гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг.

Иогийн шинжлэх ухаан нь үндсэндээ бие бялдар, оюун санааны эрүүл мэндэд тустай байдаг ба бие, сэтгэл, оюун санааг нэгтгэн тэнцвэрийг олоход тусалдаг. Иог бол эртний болон орчин үеийн эрүүл амьдралын тухай шинжлэх ухаан юм. Уламжлалт мөртлөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Иогийн стандарт бий болсон ч тэрээр олон жилийн туршид хөгжсөөр ирсэн. Тийм ч учраас та олон төрлийн иогийн талаар сонссон нь дамжиггүй. Үүнд: амьсгалах урлаг, уян хатан байдлыг сайжруулах дасгалууд, хоол боловсруулах системийг сайжруулах Асана болон оюун санааг тайвшруулж, бидний дотоод оршихуй ба гадаад ертөнцийн хоорондын зохицлыг бий болгодог. Иог бол стрессээс ангижрах, эерэг хандлагыг бий болгоход, мөн өөрсдийнхөө ур, авьяас чадварыг жинхэнэ утгаар нь илрүүлэхэд тусалдаг. Иогийн дасгал нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, биеийн системийг эрч хүчээр хангаж, оюун ухааны хүч чадлыг өгдөг гэдгийг аливаа дасгалжуулагч батлан хэлнэ. Иог нь шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоогүй, оюун санаатай холбоотой зүйл бөгөөд бидэнд дотоод амар амгалан, тайван байдалд ороход тусалж чаддаг. Иог нь сэтгэл хөдлөл, стрессийн үед тэнцвэрт байдлыг олоход тусалж, эерэг сэтгэлгээ үүсгэж, бие махбодийн системд эрч хүч өгч, дархлааг бэхжүүлж, оюун ухааны хүчийг нэмэгдүүлдэг.













