‘Улаанбаатар Сонгдо’ эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд алслагдсан аймаг, сумдуудад үзлэг хийж, иргэд, хүүхдүүдэд амьдрал бэлэглэсээр буй. Тэрбээр удахгүй хөдөө орон зорихоор болж буйгаа өөрийн Твиттер хуудсандаа ийнхүү жиргэжээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 26-наас долдугаар сарын 5-ны хооронд Увс, Завханы хилийн сумдаар явж, зүрхний үзлэг, хагалгаа хийхээр төлөвлөжээ.














