• Latest
  • Trending
У.Хүрэлсүхэд Баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов…

У.Хүрэлсүхэд Баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов…

2021-06-17
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

У.Хүрэлсүхэд Баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов…

by admin
2021-06-17
in УЛС ТӨР
0
У.Хүрэлсүхэд Баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов…

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж,  Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд дэлхийн олон орны Төрийн тэргүүн нар баяр хүргэсээр байна.  Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-ны  өдөр  Төрийн тэргүүний тангаргаа өргөх юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид  дэлхийн удирдагчдаас ирсэн мэндчилгээнд ямар агуулгыг онцолсныг хүргэе.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Санал хураалтын дүн таны улс төрийн нэр хүндийг харууллаа

-Санал хураалтын үр дүн таны улс төрийн нэр хүндийг бүрэн дүүрэн нотлон харууллаа. Төрийн тэргүүний хувиар таны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ОХУ, Монгол Улсын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлнэ хэмээн найдаж байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин: Тантай хамтран ажиллахад бэлэн байна

-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон мэдээг хүлээн авсан бөгөөд чин сэтгэлийн баяр хүргэе. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд, чин сэтгэлээсээ хамтран ажилладаг түншүүд билээ. Эдүгээ хоёр улсын харилцааны хөгжлийн хандлага сайн байна. Цар тахал дэгдсэн цагаас хойш Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар болон ард түмэн цар тахалтай мөр зэрэгцэн хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч байна.

Та Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт урт хугацааны туршид анхаарал хандуулж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг  бөгөөд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил тасралтгүй гаргахыг удирдан чиглүүлэхийн төлөө тантай хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэл, Монголын ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган: Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд нөхөрсөг харилцаа улам бүр тодрон хөгжих болтугай

-Монгол Улсад 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсонд танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Түүх, соёлын уялдаа холбооноос улам бүр хүч аван урагшилдаг хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч таны Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд улам бүр хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Энэхүү завшааныг тохиолдуулан танд болон ах дүүгийн харилцаатай нөхөрсөг монголын ард түмэнд амжилт бүтээл, ак жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен: Ардчиллын үнэт зүйлсийг бататгахын төлөө У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно

-Монголын  ард түмэн 1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойших найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байна. Бид Монгол Улс ардчиллын төлөө тууштай байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу тус улсын “гуравдагч хөрш”, Стратегийн түнш болсноороо бахархдаг. Бид  энэхүү түншлэлийг  бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук: Таны манлайлал дор Монгол Улс цаашид  цэцэглэн хөгжинө

-Миний бие 2016 оны долдугаар сард Вьетнам Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр танай сайхан орон, монголын ард түмний талаар гүн гүнзгий сэтгэгдэлтэй үлдсэнийг тэмдэглэхэд таатай байна. Эрхэмсэг ноён таны манлайлал дор Монгол Улс цаашид ч цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн улам бүр чинээлэг, аз жаргалтай байх болно гэдэгт миний бие итгэл төгс байна. Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бэхжиж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад миний бие туйлын баяртай байна. Вьетнам Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид хоёр улсын төр засаг, ард түмэн хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны нягт хамтын ажиллагаагаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа манай хоёр ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев: Таны санаачлага, төлөвлөгөө  амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна

-Сонгуульд итгэлтэйгээр ялсан явдал таны улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр болон Монголын ард түмний итгэл найдварын илэрхийлэл юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө таны санаачлага, төлөвлөгөө  амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Харилцан хүндэтгэл, тал бүрийн хамтын ажиллагаанд тулгуурласан Монгол-Казахстаны уламжлалт хэлхээ холбоо бэхжинэ гэдгийг сэтгэл ханамжтайгаар илэрхийлж байна. Манай ард түмний сайн сайхны төлөө түншлэлийн харилцаагаа хоёр болон олон талын хүрээнд хөгжүүлэхэд өөрийн зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ нотлоё.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд: Ерөнхий сайд байхдаа ч та хоёр улсын харилцааг бэхжүүлж ирсэн билээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд Энэтхэг Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Энэтхэг, Монгол хоёр улс Буддын шашинд тулгуурласан түүхэн хэлхээ холбоотой билээ. Манай хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд олон салбарт тогтвортой хөгжиж ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайд байх үеэс та хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан билээ. Таны манлайлал дор манай хоёр улсын түншлэл цаашид ч улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилд тань амжилтын дээдийг хүсэхийн зэрэгцээ Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун мэндчилгээ дэвшүүлжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун-аас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуулан өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.