Kopoнaвиpyc аль хэдийнээ дэлхийгээр тархчихжээ. Ихэнх тохиолдлууд нь одоогоор далд байгаа бөгөөд тоо нь геометр прогрессоор өсч байгаа.
Далд тохиолдлууд ил гарахаараа юу болох бол? Үүнд хариулахын тулд өвчлөл аль хэдийнээ туйлдаа хүрээд байгаа Хубэй, Итали гэх мэт газруудад юу болж байгааг харахад хангалттай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нас баралтын хувийг 3.4% гэж зарлаад байгаа. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвар авсан 1000 хүнээс дунджаар 34 нь нас барна гэсэн үг. Үүнийг тодруулж тайлбарлая.
Hac бapaлтын хувийг дор хаяж 2 өөр аргаар тооцож болно.
- Hac бapaлтын тоог нийт оношлогдсон өвчтөний тоонд хуваана.
- Hac бapaлтын тоог нийт хаагдсан тохиолдлын тоонд хуваана. Хаагдсан тохиолдол гэдгээр нac бapaлт, эсвэл эдгэрсэн тохиолдлыг хэлнэ.
Эхний аргаар бодоход, зарим нээлттэй тохиолдол нь сүүлд Hac бapaлт болж хувирч мэдэх тул ерөнхийдөө бага тоо гарна. Харин хоёрдахь аргаар бодоход, эдгэрэлт нь Hac бapaлтыг бодвол удаан явагдах тул, ерөнхийдөө их тоо гарна.

Дээрх хоёр аргаар Hac бapaлтын хувийг тооцоод, өдрөөс өдөрт яаж өөрчлөгдөж байгааг нь харвал, эцэстээ хоёулаа нэг ерөнхий цэгт уулзах ёстой. Жишээлбэл, БНХАУ-ын Hac бapaлтын хувь 3.6% ба 6.1%-ийн хооронд байгаа бөгөөд, графикийг нь ирээдүй рүү үргэлжлүүлэн харвал, 3.8%–4% орчимд уулзах төлөвтэй байгаа. Энэ нь ханиадныхаас 30 дахин их тоо юм.













