Өнөөдөр /2021.06.16/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль олгодог болох тогтоолыг төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг Соёлын сайд Ч.Номин өргөн барьжээ.

Ч.Номин “100 жилийн энэ тэмдэглэлт баярын хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэлийг гадаад, дотоодод сурталчлан таниулахын төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнах, алдаршуулах шаардлагатай гэж үзэн энэ тогтоолын төслийг боловсрууллаа” гэж тайлбарлажээ.

Тус одон медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар тус тогтоолын төслийг дэмжжээ.

НОЦТОЙ МЭДЭЭ: Соёлын сайд Ч.Номин 100 жилийн настай үзмэрийг Монгол ТВ-ийнхээ эфирт зөөвөрлөлт хийж ашигласан гэв үү?
Тангараг өргөхөөсөө эхлэн нийгмийн сүлжээнд шүүмжлэлд өртөж эхэлсэн нэгэн бол Соёлын сайд Ч.Номин.
Хамгийн сүүлд гэхэд музейн үзмэрүүдийг ЗӨӨВӨРЛӨСӨН гэх асуудал нь шүүмжлэл дагуулаад байна. Ч.Номин сайдыг Монгол ТВ телевизийг хариуцан ажиллаж байсныг мэдэхгүй хүн ховор биз ээ.

Тэгвэл өнгөрөгч сарын 18-ны өдөр буюу Монгол Улсын зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ой өдөр телевизийн эфиртээ эртний түүхэн үзмэрүүдийг ӨГЛӨӨ хөтөлбөрийнхөө эфирт авчирсан нь ийнхүү шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, Монгол Цэргийн жанжин Д.Сүхбаатарын хувцас, хэрэглэл, малгай, дээл, хоёр уран зураг зэрэг 11 төрлийн зүйлс багтсан байв. Тус үзмэрүүд 1920 оных.
Тэгвэл эдгээр үзмэрүүдийг Монгол HD телевиз эфиртээ давуу эрхээр авчирсан уу? гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа юм. Мэдээж холбогдох зөвшөөрөл зэргийг авсан гэх тайлбарыг өгөх л байх. Энэ бол зүй ёсных …
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевиз бүр ийнхүү музейн үзмэрүүдийг нийтэд сурталчилан таниулах нэрийн дор эфиртээ зөөж аваачаад байх боломжтой гэсэн үг үү?
Ч.Номин сайд аа. Эсвэл зөвхөн таны хариуцаж байсан телевизд энэ давуу эрх үйлчлэх үү?













