Монголын рок попын ертөнцөд арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бүсгүй бол Оn’n Off Продакшны гүйцэтгэх захирал, Моngolia Next Top Model нэвтрүүлгийн шүүгч бол Т.Нансалмаа юм. Өөрийн гэсэн ертөнцтэй түүнийг рок попынхон ‘Мама’ хэмээн хүндлэх нь ч бий. Тэгвэл тэрээр шинэ төсөл хийж байгаа аж. Уг төсөлдөө өнөө цагийн рок попын Тод Од Киви хамтлагийн ахлагч, дуучин Укаг оролцуулжээ.

Энэ тухайгаа Т.Нансалмаа “Bи my guest” aлтан үст алдарт Ука. ‘Илбэ мэт хайр.’ Ирье гэж ирэн, ярья гэж ярьж, харамгүйгээр, өгөөмрөөр сэтгэл, бодол, мэдлэг, зорилго, туршлагаа асган хуваалцсан, дуслаас нуур бүтээсэн Укадаа баярлалаа. Эрчийг нь мэдэрч хүчийг нь хүндэлж сонсох болноо та бүхэн маань хэмээн бичжээ.














