Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын ‘Хотгойн рашаан’ гэдэг газар 17 хүн самар түүж байснаас 1 хүн эн сарын 08-ны өдөр сураггүй болсон тухай дуудлагыг энэ 15-ны өдрийн 11:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Аймгийн Онцгой байдлын газар, тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн 50 настай эрэгтэй Ч -г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 06.15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын Байшинт уулын чиглэлд явсан. Ууланд бороо орсон зам хальтиргаа гулгаа их байгаа тул 2-3 хоног явах чигтэй байгаа аж.













