Хасбулла Магомедов нь Дагестан гаралтай блоггер, ховор төрлийн генетикийн өвчинтэй нэгэн. 18 настай Магомедов нь Дагестанд хүмүүсийн сайн мэдэх од. Тэрбээр алдарт тулаанч Хабиб Нурмагомедов зэрэг UFC-ийн тамирчидтай авахуулсан зургаа инстаграм хуудсандаа нийтэлдэг. Түүний өрсөлдөгчөөр Тажикстан гаралтай Абдурозика билээ. 17 настай Абдурозика улсдаа хөгжмийн авьяасаараа алдартай аж.

Өнгөрсөн сард цахим медиагаар Хасбулла, Абдурозика нарын тулаан олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл Хасбулла Магомедов гурван өдрийн дараа Абдурозикатай тулалдах болсон байна. Мөн тус тулааныг зохион байгуулсан Ахсаб Тамаев тулаан гурваас дөрвөн өдрийн дараа болно гэдгийг баталжээ.














