Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан Үндэсний Бөх- Үнэт Өв тойргийн барилдааныг энэ сарын 18-25ны өдрүүдэд зохиогдоно. Уг барилдааныг зохион байгуулах зөвшөөрлийг УОК-с авсан бөгөөд телевизийн дөрвөн сувгаар шууд дамжуулна гэв.
Барилдааны бүртгэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар явагдах аж. Тойргийн барилдаанд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулах юм. Тус барилдааны шагнал нь Зуун сая төгрөг байна.

