‘Илүү их уншъя’ уриатайгаар зохион байгуулж буй 29 дэх удаагийн номын баяр гурав өдөр үргэлжилж дууссан. Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа тус баяр зургадугаар сарын 11-13-нд болж байгаа билээ.
Жил бүр номын баярт дундажаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог аж.

Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр Номын баярт цөөн тооны ном зарж байсан зохиолчийг цагдаагийн алба хаагчид “зөвшөөрөлгүй” гэж албадан холдуулах гэж буй гунигт дүр зураг харагдлаа.

Эл үйл явдал энэ сарын 13-ны 18:00 цагийн орчимд болсон байна.


