Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, Ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос нийслэл Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гараанаас гарсан билээ.
Э.Даваажамц 3 сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд өдөрт 40-45 км зайд гүйдэг байжээ. Ингээд тэрээр гүйлтээ ирэх 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон байна.

Тэрээр өнөөдрийн байдлаар 13 дахь өдрөө 550 км гүйж байна.













