2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, Монгол ардын нам доторх улс төр эхлэв. Намын дарга хэн болох, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох уу, МАН-ын генсек Д.Амарбаясгалан болох уу. Тэдний хэн нь намын дарга болохоос Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх эсэх, 2021 оны намар зохион байгуулагдах Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх гээд олон улс төрийн тохироо өрнөж буй. Үүнтэй зэрэгцээд 2020 оны УИХ-ын сонгуульд гурван мандаттай тойрогт гуравт буюу сүүл мушгиж, сонгогдсон хэд хэдэн улстөрчийн асуудал яригдаж эхэлсэн гэнэ. Тэднийг дахин дэвшүүлэх эсэх, эсвэл тойрог солих гэх мэт яриа хэлэлцээрүүд ч Тусгаар тогтнолын ордон, МАН-ын гишүүд дунд гаргах болсон гэнэ. Түүнээс гадна УИХ-ын зарим гишүүд бүрэн эрхээсээ татгалзах яриа хэлэлцээр намын удирдлагын түвшинд хийжээ.
Тухайлбал, Төв аймаг, Увс аймаг, Сүхбаатар дүүргээс сонгогдсон гурван гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгч, Гадаад улсад суух Онц бөгөөд Элчин сайдаар томилогдох тохироо хийхээ ярилцсан сурагтай. Тодруулбал, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Энхболд, Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Сүхбаатар дүүргээс сонгогдсон Д.Цогтбаатар нар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа Элчин сайдаар томилогдохын тулд гишүүнээсээ түдгэлзэж магадгүй гэнэ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн МАН-ын тодорхой түвшинд албан бусаар яригджээ.
Хэрэв УИХ-ын гишүүд түдгэлзвэл ирэх намар болох Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгуультай хамтатгах боломжтойг ч ярилцсан гэнэ.
ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Kopoнaвиpyc туссаны дараа уушгины үйл ажиллагааг сэргээх аргууд
Kopoнaвиpyc өвчнөөр өвчилж, эдгэрсний дараа анхаарах зүйлс сэдвийн хүрээнд УУШГИНЫ үйл ажиллагааг нөхөн сэргээх сэдвээр Уушгины эмч Х.Солонго зөвлөж байна.
Жүжигчин Т.Хулан Баянгол дүүргийн залуучуудийн элч төлөөлөгч боллоо
Баянгол дүүргийн Залуучуудын элчийг тодруулах, санамж бичиг байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал болон залуучуудын Элч төлөөлөгчөөр сонгогдсон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан нар оролцлоо.
Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар “Баянгол бол хүн амын тоогоор нийслэлдээ гуравдугаарт ордог, залуус ихтэй, томоохон хороолол төвлөрсөн дүүрэг. Төмөр зам, Октябрийн районы бүс дээр нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг дагаад хүн ам ихээр төвлөрдөг. Иймд дүүргийн зүгээс залуус болон залуу гэр бүл рүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа юм байна. Дүүргийнхээ залуучуудын дунд явуулсан санал асуулгаар нийгэмд сайныг үлгэрлэх, эерэг нөлөө үзүүлж чадах элч төлөөлөгчөөр жүжигчин Т.Хуланг тодруулсан байна. Дүүргийн залуучуудын санал санаачилгыг дэмжиж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг оновчтой гаргаж ирэх, шийдвэр гаргах төвшинд хүргэх, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, манлайлагч нь болж дүүргийнхээ залуучуудын элч төлөөлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Уран бүтээлч хүмүүсийн нийгэмд эерэгээр нөлөөлөх нөлөөлөл маш өндөр байдаг.Тиймээс хамтарч ажиллах болсондоо таатай байна” гэсэн юм.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан дүүргийнхээ залуусын элч төлөөлөгчөөр сонгогдсондоо баярлаж буйгаа хэлээд “Би Баянгол дүүргийн унаган иргэн. Энэ дүүрэгт төрж өссөн. “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Залуу хүний хувьд хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн сайн үйлсийн аяныг өрнүүлдэг. Намайг Баянгол дүүргийн Залуучуудын элчээр сонгосонд баярлалаа. Миний хувьд залуучууд руу чиглэсэн олон зүйлийг хийхийн төлөө хичээх болно” гэсэн юм.













