Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаатай холбогдуулан Хөвсгөлийн тайга руу жуулчид нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Цагааннуур сумын Хармай багийн Засаг дарга энэ талаар Аялал жуулчлал эрхэлж буй иргэд аж ахуй нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд: Вирусийн тархалт Монгол Улсад буурахгүй байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мөн ард иргэдийн санал хүсэлтийн дагуу 2021 оныг дуустал Баруун, Зүү тайгад байгалийн аялал болон цаачин түмний амьдралтай танилцах, цаан сүрэг үзэх аяллыг хүлээн авахгүй болсон тул энэ маршрутын дагуу аялал зохион байгуулахгүй байхыг үүгээр мэдэгдэж байна. Цагийн байдал ямар байхаас шалтгаалаад дээрх хугацаанд өөрчлөлт орж болно гэжээ.













