МАН-ын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тус намынхан энэ ойгоо тохиолдуулж, намын байрандаа “МАН-ын бэлэг дурсгал”-ын дэлгүүр нээсэн нь олон хүний анхаарлыг татаад байгаа билээ. Бас олон ч хүний дургүйцлийг төрүүлж байна.
Тодруулах юм бол МАН-ынхан өөрсдийн намын түүх, лого зэргийг шингээсэн бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүр нээжээ. Улсдаа цор ганц, бүх монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн нам хүчин гээд өөрсдөдөө итгэчихсэн гэлтэй. Бэлэг дурсгал хийж борлуулах хэлбэрээр орлого олох нь ч өөрөө анхаарал татах сэдэв мөн. Өөрөө өөртөө дурласан МАН-ын логотой аяга, дэвтэр зэргийг хэрэглэх нь бүү хэл харахаас уур унтуу нь хүрдэг болж мэдэх цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн уур амьсгал буцалж байна.

МАН-ын брэнд дэлгүүр бий болгох зорилгоор, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үйлчилгээ эрхлэх мөн Монгол Ардын Намын Түүхт 100 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан гишүүд, дэмжигчид Баярын Их хуралд оролцох зочид, төлөөлөгчдөд зориулж өнгөрсөн гуравдугаар сард энэ дэлгүүр үүдээ нээжээ.














