• Latest
  • Trending
Ким Жон Ун У.Хүрэлсүхэд халуун баяр хүргэж мэндчилгээ илгээжээ

Ким Жон Ун У.Хүрэлсүхэд халуун баяр хүргэж мэндчилгээ илгээжээ

2021-06-14
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ким Жон Ун У.Хүрэлсүхэд халуун баяр хүргэж мэндчилгээ илгээжээ

by admin
2021-06-14
in ДЭЛХИЙ
0
Ким Жон Ун У.Хүрэлсүхэд халуун баяр хүргэж мэндчилгээ илгээжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуулав.

ТҮГШҮҮР: Монгол Улс халдварын тоогоор дэлхийд тэргүүлж, улсаараа улаан бүс боллоо

YOU MAY ALSO LIKE

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Балбын хотуудад цэрэг оруулжээ

Монгол Улс kopoнавиpycийн вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлэхэд ойртлоо, тэргүүлж эхэллээ гэж манай дарга нар үе үе “уралдааны дүн” танилцуулдаг байв. Өнөөх дарга нар маань одоо харагдахаа байжээ. Иргэд албан мэдээнээс цаашгүй болов.

Учир нь Монгол Улс нэг сая хүнд ногдох kopoнавиpycийн халдварын тоогоор 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгийн өмнө гишгэж, дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орсон тул “ийм дүн” танилцуулах нь улс төрийн нэр төрд нь сэвтэй гэж үзсэн учир ил гарахаа байжээ. Дэлхийн дунджаар сая хүнд ногдох kopoнавиpycийн халдварын тоо 22644, хамгийн өндөр тархалттай Энэтхэгт 21146 байхад Монгол Улсын хувьд 22861 буюу одоогоор халдварын 200-700 тохиолдлоор “илүүрхэж явна”. Сүүлийн 14 хоногт хамгийн их халдвартай улсаар Монгол Улс дэлхийд нэгд бичигдлээ. Үндсэндээ 3.3 сая хүн амтай Монгол Улс улсаараа улаан бүс болсноо дэлхийд зарлалаа. Сүүлийн 10 хоногийг багцалбал шинжилгээ авсан 10 хүн тутмаас нэг халдвар илэрч байсан бол аажмаар 6 хүн тутмаас, 7 хүн тутмаас болсоор өчигдрийн байдлаар шинжилгээ авсан 5 хүн тутмаас халдварын нэг тохиодол илэрч байна.

Сүүлийн 21 хоногийн задгай, зохион байгуулалтгүй, бодлогогүй үйл ажиллагааны гор өнөөдөр гарч байна. Нийслэлээс гадна 16 аймаг, 73 суманд халдвар огцом нэмэгдэж, хөл хорив. Сонгуулийн сурталчилгаа, шагнал, цуглаан нэрээр нийслэл даяараа, бүх аймагт халдвар тарлаа. Халдвар, халдварын тархалтын цөм нь тэнд буй.

2020 оны аравнэгдүгээр сард дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоож халдварыг хумих арга хэмжээг авсан. Тухайн үед өдөрт илрэх халдварын тоо арай ч өнөөдрийнх шиг 2000 даваагүй байв. Халдварын тоо маргаашаас буюу зургадугаар сарын 15-наас огцом бууна гэх тооцоог хийж, ард түмнийг тайвшруулсан эрдэмдийн зөвлөл, УОК-оос ам асуухаар холбогдов.

Эрдэмтэд УОК, Засгийн газрын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэв

Шадар сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн багаас Монгол Улсад тархаад байгаа халдвар мута.цид орсон уу, цаашдаа хөл хорио тогтоох шаардлага үүсэх үү, манай улсын вакцинжуулалт үр дүнтэй байж чадаж байна уу, халдварын тархалт яагаад нэмэгдээд байгаа талаар ярилцлага, мэдээлэл авахыг хүссэн боловч эрдэмтэд “Дур мэдэн ярилцлага өгч болохгүй. Манайхнаас ганц, хоёр хүн ярилцлага өгөөд асуудалд орсон. Хэрвээ ярилцлага өгнө гэвэл гурван газраас зөвшөөрөл авах ёстой. УОК-оос эрдэмтдийн зөвлөлд цаашдаа ямар арга хэмжээ авах ёстой саналаа боловсруулж УОК-ын хуралдаанаар оруулах чиглэл өгсөн” гэсэн мэдээллийг өгч, ярилцлага өгөхөөс бүгд татгалзсан юм. Нэг үгээр хэлбэл, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл бодит нөхцөл байдлыг олон нийт болон хэвлэлд мэдээллийн хэрэгсэлд ярихын тулд заавал УОК болон Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, сонгууль, шагналтай холбоотойгоор халдвар огцом буурах хугацаа долдугаар сарын 1 хүртэл хойшилж буйг эрдэмтэд хэлсэн бололтой.

Өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр Ерөнхий сайд эрдэмтийн зөвлөл болон тархвар судлаач нартай хуралдсан. Вакцин эрчимтэй явж байгаа ч хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа учраас халдварын тархалт буурахгүй байна. Эрдэмтэд зургадугаар сарын сүүл долдугаар сарын эхээр халдварын тархалт буурч эхэлнэ гэсэн тооцоолол хийсэн хэвээр байгаа. Давтан тун аваад халдварт өртөж байгаа, хүндэрч байгаа эсэх судалгааг хийгээд явж байгаа. Давтан тундаа хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдварт өртөж байна. Олон улстай харьцуулаад явж байгаа” гэсэн юм.

Хатуу хөл хорио тогтоох асуудлыг нухацтай хэлэлцэнэ

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй холбогдож нөхцөл байдал болон цаашид хөл хорио тогтоор шаардлага үүссэн эсэх талаар тодруулсан юм.

Тэрээр “К.о.в.и.дын нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг бид судалж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-өөс УОК-т хөл хорио тогтоох зөвлөмж хүргүүлээгүй байгаа. Нийслэлийн хэмжээнд хүн амын тодорхой хувь нь вакцины давтан тунгаа хийлгэсэн байгаа учраас бид хөл хорио тогтоох асуудал дээр нухацтай ярилцах хэрэгтэй.

Халдварын нөхцөл байдал цаашид хүндрэх эсвэл буурахыг тодорхойлоход маш хүнд байна. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь халдвар их бүртгэгдэж байгаа энэ үед иргэд олон нийтийн газраар явахгүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн зохион байгуулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахих нь хамгийн чухал болоод байна” гэсэн юм.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.