Олон нийтийн зүгээс К.о.в.ид хэрхэн буурахгүй байгаа талаар Засгийн газраас тайлбар шаардаж ирлээ. Тиймээ хангалттай хүлээлээ, тэвчлээ, улс төржилгүй харсан иргэд тайлбар шаардах нь зүйн хэрэг юм. Энэ хөл хорионы дараа, 6 сарын 15 гэхэд буурна, К.о.в.идгүй зун, наадам гэж амалсан эрх баригчдаас тайлбар шаардах цаг болжээ. Могойд барьдаг мод гэдэг шиг хэвлэлийн ажилтнаас бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй нөхөд хаана алдсан, оносон гэдгээ тайлбарлах цаг болжээ. Шадар сайд хэдэн хувиар буруутай юу, Эрүүл мэндийн салбар хүч хүрэхгүй байна уу.
Аль хэсэг дээрээ гэх мэтчлэн сегмэнтчлэн ойлголт өгөх хэрэгтэй. Халдварын тархалт хаана голдуу гараад байна гэдгээ ч зарла. Сонгуулиас хэдэн хувь, одон медаль, хурал цуглаан гэх мэт. Яагаад вакцин тариулсан иргэн нас барав гэдгийг шинжлэх ухааны үндэстэй сонсмоор байх юм.
Иргэд одоо яах вэ. Улаанбаатараас зугтаагаад уулын мухарт хэвтэх үү, зуныг яаж авах вэ. Цаашдаа яах вэ. Хаана хаана алдаа дутагдал гарсан. Тэр нөхөдтэй хэрхэн хариуцлага тооцов, Засгийн газар халдварыг үнэхээр зогсоож чадах уу, цаад хугацаа хэдийд вэ. 7 сарын 1 эцсийн хугацаа гэж ойлгоод байгаа шүү. Ингээд л чиг баримжаагүй, Түнэр харанхуй гэдэг шоу шиг тэмтчээд яваад байх уу Оюун-Эрдэнэ сайд аа.
Үнэхээр чадахгүй, болохгүй байгаа бол бүрэн бүрэлдхүүнээрээ огцроод дараагийн нөхдөд халаагаа өгч болно. Хөл хорио тогтоогоогүй бол зөндөө хүн үхэх байсан гэдэг тэнэг таамаг тайлбараа орхи. Ер нь найдвар байна уу, үлдсэн үү бидэнд…













