www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын нэг нь Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ

admin by admin
2021-06-14
in УЛС ТӨР
0
Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын нэг нь Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон бол, С.Эрдэнэ тус сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн. Харин энэ хоёр эрхэм “улс төрийн карери дуусаагүй, улс төрд эргэн ирнэ” гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл ирэх аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Мөн У.Хүрэлсүхийн парламентын гишүүнээр сонгогдсон Хэнтий аймагт ч нөхөн сонгууль зарлагдаж магадгүй байна.

-Х.БАТТУЛГА, С.ЭРДЭНЭ, Г.ОЧИРБАТ НАРЫН НЭР ЯРИГДАЖ БАЙНА

Иймд Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Түүнд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны зарим удирдлага туслаж байгаа бололтой. Үүнийг нь МАН-ынхан мэдэж, багагүй асуудал үүссэн гэх мэдээлэл байна. Мөн С.Эрдэнэ мөн тус дүүрэгт нэр дэвшиж магадгүй байгаа аж. Учир нь түүний улс төрийн баг өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт илүү төвлөрч ажилласан гэх мэдээлэл байна. Энэ нь нөхөн сонгуулийн бэлтгэл хангаж, тойргоо тандсан байх талтай юм.

Нөгөөтэй тус дүүрэгт МАН-аас Э.Батшугар өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа бол, харин түүний аав Н.Энхбаяр Хэнтий аймагт өрсөлдөж магадгүй байгаа аж. Мөн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас “ТНГРИ Инвест” группын захирал Г.Очирбат дэвшихээр аль хэдийн сонгуулийн бэлтгэлдээ оржээ. Тэрээр өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар тус дүүрэгт нэр дэвшиж ялагдал хүлээсэн нэгэн юм.

Сонирхуулахад, өнгөрөгч Лхагва гараг /2021.06.08/-т болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар С.Эрдэнэд Сонгинохайрхан дүүргийн 4,742 иргэн саналаа өгсөн байна. Харин түүний гурван удаа парламентад ялалт байгуулсан Баянгол дүүргийн 8,361 иргэн түүнд саналаа өгчээ.

Post Views: 863
Previous Post

Шуурхай: ЭМЯамнаас Наадам тэмдэглэхгүй байх санал дэвшүүлж байна

Next Post

Б.Болдсайхан эмч: Аяга тавгаа Fairy зэргээр угааж дутуу арилгадаг нь ХОДООД ӨВДӨХ НЭГ ШАЛТГААН БОЛДОГ

Next Post
Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, vхvvлэхгvйн тулд вакцин хийлгэхээс өөр арга байхгүй

Б.Болдсайхан эмч: Аяга тавгаа Fairy зэргээр угааж дутуу арилгадаг нь ХОДООД ӨВДӨХ НЭГ ШАЛТГААН БОЛДОГ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.