Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээ хийж, ‘Маш өндөр’ эрсдэлтэй гарчээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт халдварын эрсдэл маш өндөр байна гэж гарсан байна. Үүний улмаас алслагдсан байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хурд, хүртээмж, зардлын асуудал сөхөгдөж, цаашид нас баралт нэмэгдэх магадлалтай байгааг эрдэмтэн судлаачид анхааруулав. Мөн Эрүүл мэндийн яамны өдөр тутмын мэдээллээр хэдэн тоо хэлэхээс гадна ямар ч анализ хийх аргагүй. Салбарын дарга, цэрэг нь гарч ирж бодит байдлыг ярихгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, иргэдийн аялал зугаалгын хөдөлгөөн, одон тэмдгийн баяр зэрэг нь халдварын тархалтад ихээхэн нөлөөлж байгаа нь бүгдэд ойлгомжтой байна.
Түүнээс гадна, Монгол Улс бүх иргэнээ халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж байгаа юм шиг тайвшруулсан яриа сурталчилгаа их хийх юм. Тиймээс иргэдийн дунд бүрэн тунд хамрагдсан хүмүүс 14 хоноод халдвар авахгүй, тараахгүй, өвдсөн ч огт хүндрэхгүй гэж андуурснаас өөрсдийгөө эрсдэлд оруулж байна.
Энэ мэтчилэн асуудлууд олон асуудлууд бидний урд ирээд байна. Тийм ч учраас хүүхэд залуучуудыг дахин хөл хорих асуудал мөн тулгараад байгаа юм. Энэ цар тахлыг цаашдаа яваад байвал удахгүй өвчлөгсдийн тоо 4000 буюу түүнээс дээж тохиолдол бүртгэгдэнэ гэж судлаачид үзээж байгаа юм. Тиймээс ЭМЯ-ны зүгээс наадам тэмдэглэхгүй байх санал дэвшүүллээ учир нь наадмын үеэр халдварын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байгаан байна.













