ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр өнгөрөгч 4-р сарын 26-ны өдөр СХД-т албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг өөрийг нь таньсангүй хэмээн ёс зүйгүй авирласан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
Тэрбээр тухайн цагдаад арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн тухай цагдаагийн ар гэр мэдээлсэн байдаг. Тэгвэл энэ асуудалд тэрбээр тайлбар хийхдээ” Би тэнд яваагүй. Надад тийм машин ч байхгүй. Намайг нэгэн сэтгүүлч “тонгорно” гэж байснаа биелүүлсэн бололтой. Найз нь ч бас чамд “бэлэг” баринаа” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.

Тэгвэл М.Мөнхшүрийг таниагүй гэх цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авсан тухай алба хаагчийн эхнэр цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр ” Сайн уу Мөнхшүр. Би СХД-ийн нэгд ажилладаг алба хаагчийн эхнэр байна. Чи СХД-т явж байгаад цагдаатай хэрэлдсэн. Тэгээд тэр цагдаадаа арга хэмжээ авахуулсан байна. Чи тэр үед өөрөө тайлбарлаад бичиг баримтаа сайн үзүүлээд явж болох байсан. Маскны цаанаас хүнийг таних хэцүү. Чи тэнд яваагүй, хүнтэй маргаагүй, тийм машингүй гэж мэдэгдэл хийсэн байна билээ. Тийм юм бол манай нөхөр яагаад арга хэмжээ авахуулав. Манайх ам бүл 5. Нөхөр ганцаараа ажил хийдэг. Би чамд их гомдож байна. Чи цагдаатай ингэж харьцаж байхад бусад нь аргагүй ч юм уу даа. Албан тушаалаараа далайлгасан юмуу. Уучлаарай надад бас арга хэмжээ авах уу” гэсэн байна.

Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Цагдаагийн алба хаагчийг торгоогүй. Харин М.Мөнхшүрийг цалингийн 20 хувиар торгож, цагдаагийн алба хаагчид сануулга өгсөн” гэлээ.
Ододтой бүжиглэе’ шоуны оролцогч Т.Нандин-Эрдэнэ Н.Отгонжаргал нар үерхэлээ дэлгэлээ
’Ододтой бүжиглэе‘ шоу нэвтрүүлгийн оролцогч Г.Дөлгөөн-Аюуш, түүний хамтрагч Т.Нандин-Эрдэнэ нар амьдрал дээр хосууд болжээ” гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан.
Тэгвэл энэ нь маш том андуурал байжээ. Учир нь оролцогч Т.Нандин-Эрдэнэ өөр нэгэн бүжигчинтэй хайрын романс үүсгэсэн нь тус шоунд оролцогч Ц.Аззаяагийн хамтран бүжиглэгч Н.Отгонжаргал байжээ.

Тэд хайр сэтгэлийн холбоотой болсноо бусад оролцогчдоосоо ч нууцалж, удаан явсан гэнэ. Улмаар өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан өөрсдийгөө ‘илчлэв’.













