www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Москвад ажилчдыг 7 хоног цалинтай амраахаар болжээ

admin by admin
2021-06-13
in ДЭЛХИЙ
0
Москвад ажилчдыг 7 хоног цалинтай амраахаар болжээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд kopoнaвиpycийн 13510 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь хоёрдугаар сараас хойш хамгийн муу үзүүлэлт болсон байна. Дээрх тохиолдлуудын тал нь буюу 6700 орчим нь зөвхөн нийслэл Москва хотод бүртгэгджээ.

Иймд хотын захиргаа ц.а.р т.а.х.л.ы.н тархалтыг бууруулахын тулд нэг долоо хоногийн хугацаатай хязгаарлалтын арга хэмжээ авахаар болсон байна. Тодруулбал, Москва хотын ажилтан, албан хаагчдад ирэх долоо хоногийн турш цалинтай чөлөө олгуулахаар болжээ. Нийслэлийн ажилтан, албан хаагчид зургадугаар сарын 12-ноос эхлээд 20-ны өдрийг дуустал цалинтай амрахаар болж байна.

Хувийн хэвшлийнхэнд ажилтнуудынхаа 30 хувийг гэрээс нь ажиллуулах зөвлөмжийг Москва хотын захирагч Сергей Собянин өгсөн байна.

Түүнчлэн шөнийн цагаар Москва хотод хөл хорио тогтоохоор болжээ. Ресторан, шөнийн цэнгээний газрууд 23.00-06.00 цаг хүртэл хаалгаа барьж, зөвхөн хүргэлтээр үйлчлэх юм байна. Мөн хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд ажиллахгүй байхаар болжээ. Энэ долоо хоногийн хугацаанд Москва хотод зөвхөн вакцинжуулалтын цэгүүд хэвийн ажиллах юм байна.

Кopoнaвиpуcийн ямар шинж илэрвэл Гэртээ эмчилж, ямар үед Эмнэлэгт хандах вэ

Сүүлийн хэдэн өдрүүдэд халдварын тоо буцаад 1000 давсан. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал ихсэж эмчилгээ мөн орны хүрэлцээ яригдах болсон. Тийм учраас халдвар авсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах талаар мэдээлэл хүргэж байна.

Хэрвээ танд доорх шинж тэмдгүүд илэрч байвал халдвар авсан байх магадлалтай. Үүнд:

Хуурай ханиалгах, Хоолой өвдөх, Амт, үнэрээ алдах, Толгой өвдөх, Хамар битүүрэх, Шингэн нус гойжих, 38 хэм хүртэл халуурч байвал KOВИД-19-ийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлалтай. Энэ тохиолдолд та айж сандралгүй гэртээ өөрийгөө 10 хоног тусгаарлаж, аль болох шингэн зүйлийг халуун, бүлээнээр ууж, илчлэг сайтай хоол хүнс идэж, маш сайн унтаж амрах хэрэгтэй. Хөнгөн дасгал, хөдөлгөөн хийгээрэй. Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

Мөн Д аминдэм 4000-5000 мг-аар өдөрт нэг удаа, С аминдэмийг 1000 мг-аар өдөрт нэг удаа 14 хоногийн турш ууна. Хэрвээ танд: (KOВИД 19-ийн хүнд хэлбэрүүд болох)

Амьсгаадах,

Амьсгалын тоо насанд хүрэгчдэд 1 минутад 20 буюу түүнээс дээш болж амьсгал давчдах,

Ханиалгалт эрс нэмэгдэх,

Амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх,

Амт үнэрээ алдах,

Цээж хөндүүрлэж өвдөх,

38 хэмээс дээш халуурах,

Зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинжүүд илэрч байвал эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай бөгөөд 119 дугаараас тусламж, мэдээлэл авна уу. Хэдийгээр та вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн энхрий бяцхан үрс, жирэмсэн эхчүүдийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлаарай.

Post Views: 677
Previous Post

Баавар: ICE TOP хамтлагийг МУГЗ цолоор шагнуулах хүсэлтэй байна

Next Post

Шинжилгээний хариу эерэг гарсан, ойрын хавьтал болсон тохиолдолд холбогдох УТАСНЫ ЖАГСААЛТ

Next Post
Шинжилгээний хариу эерэг гарсан, ойрын хавьтал болсон тохиолдолд холбогдох УТАСНЫ ЖАГСААЛТ

Шинжилгээний хариу эерэг гарсан, ойрын хавьтал болсон тохиолдолд холбогдох УТАСНЫ ЖАГСААЛТ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.