• Latest
  • Trending
Надаас дүү байж энэ хүүхэд яваад байхад би яагаад явахгүй байгаа юм бэ? 

Надаас дүү байж энэ хүүхэд яваад байхад би яагаад явахгүй байгаа юм бэ? 

2021-06-12
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, February 9, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Надаас дүү байж энэ хүүхэд яваад байхад би яагаад явахгүй байгаа юм бэ? 

by admin
2021-06-12
in НИЙГЭМ
0
Надаас дүү байж энэ хүүхэд яваад байхад би яагаад явахгүй байгаа юм бэ? 

-Сайн байна уу. Та хүүгийнхээ талаар бидэнд ярьж өгнө үү.

-Сайн, сайн байна уу. Миний хүүг Х.Батбилэг гэдэг 4 настай. Тархины саажилттай. Хүү минь хөдөлгөөний хоцрогдолтой бөгөөд одоогоор өвдгөн дээрээ босоод алхдаг, дөрвөн хөллөөд мөлхдөг. Оюуны бэрхшээл болон хоцрогдол байхгүй. Тийм болохоор бид хүүгээ бусад хүүхдийн адилаар улсын цэцэрлэгт бэрхшээлгүй хүүхдүүдтэй хамт явуулдаг. Тэгш хамруулах боловсролд хамруулдаг. Энэ нь тухайн хүүхдэдээ ч тэр бусад хүүхдэдээ ч тэр маш ач холбогдолтой учраас бид хүүгээ хөгжих, нийгэмших тэр бүх бололцоогоор хангахыг хичээдэг. Хүүгээ анх цэцэрлэгт өгөхдөө эрүүл, бэрхшээлгүй хүүхдүүдтэй хамт сураад өөрийгөө улам дайчлаад хөлд орно байх хэмээн бодож өгч байсан юм. Бид ийм шийдвэр гаргасандаа маш их баяртай байдаг. Хүүхдүүд гэдэг цагаан цаас л гэсэн үг. Миний хүүгийн ангийн найзууд нь анх хүүг минь мэддэггүй байсан. Тэгээд яваандаа тэд нар сэтгэл зүрхээрээ мэдэрдэг юм билээ. Хүүд минь туслаад тоглоомыг нь хүртэл дөхүүлээд өгдөг гээд багш нар нь ярьж байсан. Тэгэхээр хүүхдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгуулж, бусдаас өөр гэдгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг бага наснаас нь зааж ойлгуулах хэрэгтэй санагддаг.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-Танай хүүг хөл дээрээ явдаг болох тухай хариу гадаад улсаас ирсэн гэж байсан энэ тухай та дэлгэрэнгүй ярьж өгнө үү.

-Тиймээ АНУ-ын Миссури мужийн Сэйнт Луис Хүүхдийн эмнэлгээс Selective Dorsal Rhizotomy гэдэг хагалгааг хийлгэснээр хөл дээрээ явж чаддаг болно гэсэн хариуг ирүүлсэн байгаа. Энэ хагалгаа нь нугасанд хийгдэх хагалгаа юм. Буруу дохио өгч хөлийг чангаруулж байгаа мэдрэлийг тасалдаг хагалгаа бөгөөд энэхүү хагалгааг тухайн эмч маш олон орны 5000 гаруй хүүхдэд хийж, бүгд хагалгааны үр дүнг хүртсэн байдаг. Энэ хагалгааг манай улсад хийдэггүй бөгөөд бид АНУ-ыг зорих гэж буй анхны хүүхэд болох юм. Хүүтэй минь ижил төстэй хүүхдүүдэд энэ мэдээллийг хүргэж олон хүүхэд боломжийг битгий алдаасай гэж хүсээд олон хүмүүст хүргэхийг хүсэж байгаа учраас бид пэйж хуудас www.facebook.com/gobillygo, вэб хуудас www.gobillego.com нээсэн байгаа. Энэ пэйж хуудсаа бид хандивын аян дууссан ч үргэлжлүүлээд явна. Хагалгаанд ороод ямар хугацаанд хэрхэн үр дүн гарч байгааг үзүүлэхийг хүсэж байгаа юм. Бид хагалгаа болон тэнд бүтэн сарын хугацаанд хөдөлгөөн заслын эмчилгээнд хамрагдах, хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг нийлүүлээд 90000$ бүрдүүлэхээр зорьсон бөгөөд өөрсдийн зүгээс чадлаараа хичээж үзгэн бал борлуулж, өөрсдийн гараар охидын үсний зүүлт хийж борлуулж, мөн хүүхдүүдийнхээ хайраар сэдэвлэж бүтээсэн хүүхдийн ном бүтээж борлуулж байгаа. Бидний хандивын тал хувь нь бүрдсэн байгаа. Бидэнд тусалж, хандив туслалцаа үзүүлж байгаа байгууллага, хувь хүмүүст энэ завшааныг ашиглаад маш их баярлалаа та бүхний ачаар хүү минь хөл дээрээ алхах өдөр удахгүй ирнэ байхаа хэмээн итгэж байгаа гэж хэлэхийг хүсэж байна аа. Удахгүй бид 2021.06.20-нд 13:30 цагаас UBS телевизээр хандивын тоглолт хийх гэж байгаа.

-Энэ бүхий л хугацаанд танд болон таны гэр бүлд ямар бэрхшээл, саад тулгарч байв?

-Бид хандивын аян эхлүүлээд удаагүй байхад манайх дотооддоо koвид-19 алдсан нь бидэнд хамгийн том бэрхшээл байсан гэж хэлж болно. Хүүгээ 4 нас хүрэхээс нь өмнө амжаад аваад явчих санаатай эхэлсэн боловч бидний UB Palace-д хийх гэж байсан концерт бүр билетээ хэвлүүлж байхад цуцлагдаж байж билээ. Тэгээд түүнээс хойш дандаа л хөл хорио явагдаад борлуулж байсан зүйлсээ хүмүүст хүргэж чадахаа байсан. Хүмүүсээс зүгээр мөнгө гуйна гэдэг бас хандивын аян явуулна гэдэг амаргүй даваа юм билээ. Тийм учраас зарим зүйлийг өөрсдөө хийж бүтээж борлуулсан. Ялангуяа хүүхдийн ном бол олон сар хөөцөлдөж байж гарсан бүтээл болсон юм. Энгийн ном биш гэдгийг хүмүүс ойлгоосой. Энэ төрлийн ном манайд ховор байдаг учраас зорин зорин хийсэн минь учир утгатай. Номд гарах утга санааг олон хүүхэд эцэг эхчүүдэд хүргэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголтыг эерэг, зөв тийш хандуулахад тодорхой хэмжээгээр өөрсдийн зүгээс хийж чадах зүйл гэж харсан учраас шaнтрaaгүй зүтгэсэн. Тийм ээ амар байгаагүй нь үнэн. Эцэг, эх болсон хүн үр хүүхдийнхээ төлөө зүтгэнэ угаасаа үүрэг шүү дээ. Хүү минь одоогоор жоохон байна хүүгийнхээ эрх ашгийн төлөө бид л дуугарч, хөдөлнө. Хүү минь том болоод яагаад хөл дээр минь босгох хагалгаанд намайг явуулаагүй юм бэ гэж бүү асуугаасай хэмээн өнөөдөр бид ингэж зүтгэж байгаа. Бид хүүгээ нийгэмд хариуцлагатай, хүнлэг, өөрийн хувь нэмрээ эх орондоо оруулах хүн болгож хүмүүжүүлнэ хэмээн хичээж яваа. Бид хүүгээ хэн нэгнээс хамааралтай, хүний гар харсан, халамжаар амьдардаг хүн болохыг хүсэхгүй байна. Тийм учраас л хүүгийнхээ ирээдүйн төлөө, хүүтэй минь ижил оноштой хүүхдүүдийн төлөө энэ мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.