www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Үерийн улмаас нэг тал нь нурсан Дамбадаржаагийн гүүрээр иргэд зорчсоор байна

admin by admin
2021-06-12
in НИЙГЭМ
0
Үерийн улмаас нэг тал нь нурсан Дамбадаржаагийн гүүрээр иргэд зорчсоор байна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Гүүр бүрэн нураагүй. Гүүрний нэг үзүүрийн тулгуур багана унаж, ус руу орсон байдалтай байна. Энэ орчмын айлууд хавраас хойш цасны усан дунд амьдарч байгаа аж. Гудамж хоорондын зам  нь усанд автсан, явган хүн явахад хүндрэлтэй болжээ. Мөн худаг усанд автсан, худгийн ус нь бохир дотроо амьд биеттэй байгааг оршин суугч ярив.

Хорооны дарга иргэдийг энэ гүүрээр зорчуулахгүйн тулд унасан талд тууз уясан ч иргэд зорчсон хэвээр байна. Энэ хавар цасны ус хайлсны дараа Сэлбэ гол руу  их хэмжээний шар ус цутгасан, ойрын хоногуудад бороо орсноос ийнхүү гүүрний нэг тулгуур ганхжээ.

Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаа дахь гүүр үерийн улмаас нурж, орчмын айлууд усанд автсан талаар НЗДТГ-аас мэдээлсэн юм. НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Г.Хонгорзул “Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс ү.е.р у.с.н.ы гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна. Нөхцөл байдал амаргүй байна. Үерийн хамгаалалтын бүсэд л гэхэд 1098 айл байна” гэв.

Айлууд үерийн усанд автсан байдалтай байгаа ба удахгүй үргэлжилсэн бороо орохыг албаны хүмүүс анхаарууллаа.

АЛГА БОЛСОН БҮСГҮЙН АХ: Дүүгээ алга болсны дараа цагдаагийн газар очтол хувцас хараад л биднийг xөөчиxcөн

Ганчимэгийн Үүрийнтуяа 31 настай. Тэрбээр тавдугаар сарын 26-ны өдөр /2021.05.26/ өглөө Сонгино-хайрхан дүүргийн 31- р хороо Хайрхан … тоот дахь гэрээсээ ажилдаа явахаар гарсан ч сураггүй алга болсон билээ.
Тэгвэл бид тухайн өдөр чухам юу болсныг мэдэхээр Г.Үүрийнтуяагийн гэрийг зорьсон юм. Биднийг очиход Г.Үүрийнтуяагийн нагац эгч нь нөхөртэйгөө угтлаа. Хашаанд хоёр гэр байх бөгөөд урд талын гэрт нь алга
болсон бүсгүй амьдардаг аж. “Эхнэр маань хэл ярианы б.э.р.х.ш.э.э.л.т.э.й, үе үе таталт өгдөг учраас яриа өгөхөд хүндрэлтэй” хэмээн түүний нөхөр Д.Өлзийсайхан бидэнтэй ярилцав.

Д.Өлзийсайханы хэлснээр, “Бид хэд хэдэн жилийн зайтай аав, ээж, дүүгээ алдсан юм. Хадам аав нас бараад жил ч болоогүй байна. Тэгсэн ч дүү маань амьдралын төлөө зүтгэдэг, хичээнгүй хөдөлмөрч хүүхэд байсан.
Архи дарс, тамхи гэх юмнаас хол найз нөхөд гэх ч хүнгүй байсан. Манай хашаанд амьдраад жил болж байна. Энэ хугацаанд “Тэди” төвийн ойролцоох цайны газарт угаагч хийдэг байсан. Ажлаа нэг ч удаа тасалж байгаагүй. Өглөө гараад л орой ирдэг.

Хэрвээ бүр оройтохоор бол авга ахындаа очиж хонодог байсан. Хонохдоо заавал бидэн рүү утастаж хэлдэг. Харин энэ тавдугаар сарын 17-ны өдөр /2021.05.17/ өглөө ажил руугаа явна гээд 09.00 цагт гарч явсан. Тэр өдрөө дарга руугаа очиж байна гэж хэлсэн байгаа юм. Ингээд л сураггүй болчихсон. Утас нь унтраастай. Бид хэд хоног харсан л даа. Залуу хүүхэд алийг тэр гэхэв гэж бодоод харзнаж байсан ч хэд хоног өнгөрөхөд сэтгэл зовж эхэлсэн.

Учир явдлаа хэлж хаана хандах ёстойгоо асуухад “дээш нь гаргахгүй” гэж тээршаасан маягтай бидэнтэй харьцсан. Бид ч гэсэн Монгол улсын иргэн, нэг хэсэг нь. Эрхээ эдлэх ёстой иргэн хүн шүү дээ. Бүхэл бүтэн хүн алга болчхоод байхад ялгаварлаж хандаж байгаа нь үнэндээ гомдмоор санагдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: isee.mn

8 н сард Монголд оруулж ирэх Landcruiser 300 машиныг 2 цагийн дотор 152 ширхэгийг захиалсныг бахархалтайгаар зарлав

Таван богд групп 8 сарын эхээр шинээр гарсан Landcruiser 300 автомашиныг албан ёсоор оруулж ирэхээ заралсан даруйд 152 ширхэгийг ердөө хоёрхон цагийн дотор захиалжээ. Бүр 20% урьдчилгаа төлбөрөө төлсөн талаараа Албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан бахархалтайгаар зарлав.

Монголчууд ядраагүй байнаа. Ядуу улс ч биш шүү.

Эсвэл хэт баян хоосны ялгаа туйлдаа хүрж буй цаг ирээ юу гэлтэй.

.

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ урьдчилсан дүнгээр хамгийн бага санал авсан болон дотоод асуудлынхаа тухай мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ,

“Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Сонгуулийн үр дүнтэй холбоотой мэдээлэл хүргэе. Сонгуульд МАН-ын нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин АН-аас нэр дэвшигч маань энэ удаагийн сонгуульд түүхэн доод санал буюу тав зургаан мянган санал авч, дагавар намтай ижилслээ. Энэ дүн бид бүгдэд амаргүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй. Тиймээс уучлал хүсэж байна. Энэ удаагийн ялагдал бол АН-ын дотоод зөрчил.дөөнтэй холбоотой юм. Бид нэр дэвшигчдийн эсрэг ажиллаагүй. Иргэдийнхээ итгэл найдварыг дахин олж авахын тулд асар том өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна” гэв.

Х.Баттулга Шинэ Ерөнхийлөгчид тамгаа хүлээлгэн өгөнгүүтээ О.Цогтгэрэлд түр өгөөд байгаа тамгаа авч, намаа эмхлэн байгуулах ажилд ханцуй шамлан орно

Монголын улс төрийн намын хоёр дахь том хүчин Ардчилсан нам гурван сонгууль дараалан ялагдлаа. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд зогсохгүй, 2009 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиагаа үргэлжлүүлж чадсангүй.

Саяны сонгуулийн гол буруутан нь тэд өөрсдөө гэдгээ одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хачирхалтай. Нам дотроо хуваагдан, нэг хэсэг нь нэр дэвшигчийнхээ төлөө, нөгөө нь “цагаан сонголт”-ыг төлөө орсон нь урьдчилсан байдлаар С.Эрдэнийг 6-хан хувийн саналыг авахад хүргэлээ.

Одоо АН цаашид хэрхэх бол?

Ардчилсан нам хуваагдах болсон эхлэл Ерөнхийлөгч Х.Баттулга УЕПГ-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд “Ц.Элбэгдоржийг шалга” гэдгээс эхэлсэн гэх нь бий. Ц.Элбэгдорж стратегич хүний хувьд С.Эрдэнийг ил, цагаан дэмжин, түүнд тамга “олгуулсан”. МАН ч гуниглаад суугаагүй нь тодорхой. Эвдрэл дээр тоглолт хийдэг нь дэлхийн улс төрийн намуудын одоо ч хэрэгжүүлдэг арга барил.

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших итгэлтэй байсан учир УИХ дахь АН-ын бүлгийн даргаар өөрийн чирж, улс төрд оруулсан Б.Ганбатыг тавьж, өөрийн зөвлөх байсан Д.Пүрэвдавааг Нийслэлийн АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Энэ хооронд С.Эрдэнэтэй ярьж зохицох гэсэн боловч, тэрээр том “зүйл” шаардсан учир түүнийг Эрүүгийн хэргээр нь “дарах” гэж оролдсон талаар С.Эрдэнэ өөрөө ил цагаан ярьсан. Учраа олохгүй явсаар сонгуульд орсны горыг одоо бүгд амсаад байна. Гэхдээ сая Ерөнхийлөгчийн талынхан У.Хүрэлсүхийг ил, далдаар дэмжсэн нь хожмын өдөр тодорхой болох буй за.

Шинэ Ерөнхийлөгчид тамгаа хүлээлгэн өгөнгүүтээ Х.Баттулга О.Цогтгэрэлд түр өгөөд байгаа тамгаа авч, намаа эмхлэн байгуулах ажилд ханцуй шамлан орох вий. МоАХ-нд ийм эрчим бий. Түүний улс төрийн карьер дуусаагүй байгаа нь “Амьдрал баян. Таашгүй” гэж хэлснээс нь харагдсан. Тэрбээр Д.Сумъяабазарын сонгогдсон СХД болон Хэнтийд удахгүй онгойх тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхийг хэн ч таашгүй юм. УИХ-ын гишүүн, намын бүлгийн дарга гээд түүний улс төр үргэлжлээд явах болов уу.

Түүнтэй мөчөөрхөх ганцхан хүн АН-д байгаа нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрээр АН-аа эвээр авах гэж үзээд, хэрэв Х.Баттулгад ялагдвал “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнөө нам болгож, “гуядаж” мэдэх юм.

Эцсийн эцэст, Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр эвлэрэхээс нааш АН нэгдэхгүй л болов уу. 2024 он хүртэл тэдэнд хийх ажил мөн ч их байна даа.

Post Views: 431
Previous Post

Бороо ч зогслоо нар ч гарлаа, усанд автаад байсан нүхэн гарц нээгдэж иргэд бөөн баяр …

Next Post

Э.Цэндбаатар Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

Next Post
Э.Цэндбаатар Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

Э.Цэндбаатар Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.