Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол, Эмералд хорооллын арын нүхэн гарц үерийн улмаас усанд автсан талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл Геодез усны барилга байгууламжийн газраас нүхэн гарцны усыг шавхаж дууссан ба зорчих хөдөлгөөн нээлттэй болжээ.
Тус нүхэн гарц нь Сэлбэ, Дунд гол үерлэсний улмаас усанд авсан гэж албаныхан мэдээлж байсан юм.
8 н сард Монголд оруулж ирэх Landcruiser 300 машиныг 2 цагийн дотор 152 ширхэгийг захиалсныг бахархалтайгаар зарлав
Таван богд групп 8 сарын эхээр шинээр гарсан Landcruiser 300 автомашиныг албан ёсоор оруулж ирэхээ заралсан даруйд 152 ширхэгийг ердөө хоёрхон цагийн дотор захиалжээ. Бүр 20% урьдчилгаа төлбөрөө төлсөн талаараа Албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан бахархалтайгаар зарлав.
Монголчууд ядраагүй байнаа. Ядуу улс ч биш шүү.
Эсвэл хэт баян хоосны ялгаа туйлдаа хүрж буй цаг ирээ юу гэлтэй.
.

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ урьдчилсан дүнгээр хамгийн бага санал авсан болон дотоод асуудлынхаа тухай мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ,
“Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Сонгуулийн үр дүнтэй холбоотой мэдээлэл хүргэе. Сонгуульд МАН-ын нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин АН-аас нэр дэвшигч маань энэ удаагийн сонгуульд түүхэн доод санал буюу тав зургаан мянган санал авч, дагавар намтай ижилслээ. Энэ дүн бид бүгдэд амаргүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй. Тиймээс уучлал хүсэж байна. Энэ удаагийн ялагдал бол АН-ын дотоод зөрчил.дөөнтэй холбоотой юм. Бид нэр дэвшигчдийн эсрэг ажиллаагүй. Иргэдийнхээ итгэл найдварыг дахин олж авахын тулд асар том өөрчлөлт хийх цаг болсныг харуулж байна” гэв.
Х.Баттулга Шинэ Ерөнхийлөгчид тамгаа хүлээлгэн өгөнгүүтээ О.Цогтгэрэлд түр өгөөд байгаа тамгаа авч, намаа эмхлэн байгуулах ажилд ханцуй шамлан орно
Монголын улс төрийн намын хоёр дахь том хүчин Ардчилсан нам гурван сонгууль дараалан ялагдлаа. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд зогсохгүй, 2009 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиагаа үргэлжлүүлж чадсангүй.
Саяны сонгуулийн гол буруутан нь тэд өөрсдөө гэдгээ одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хачирхалтай. Нам дотроо хуваагдан, нэг хэсэг нь нэр дэвшигчийнхээ төлөө, нөгөө нь “цагаан сонголт”-ыг төлөө орсон нь урьдчилсан байдлаар С.Эрдэнийг 6-хан хувийн саналыг авахад хүргэлээ.

Одоо АН цаашид хэрхэх бол?
Ардчилсан нам хуваагдах болсон эхлэл Ерөнхийлөгч Х.Баттулга УЕПГ-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд “Ц.Элбэгдоржийг шалга” гэдгээс эхэлсэн гэх нь бий. Ц.Элбэгдорж стратегич хүний хувьд С.Эрдэнийг ил, цагаан дэмжин, түүнд тамга “олгуулсан”. МАН ч гуниглаад суугаагүй нь тодорхой. Эвдрэл дээр тоглолт хийдэг нь дэлхийн улс төрийн намуудын одоо ч хэрэгжүүлдэг арга барил.

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших итгэлтэй байсан учир УИХ дахь АН-ын бүлгийн даргаар өөрийн чирж, улс төрд оруулсан Б.Ганбатыг тавьж, өөрийн зөвлөх байсан Д.Пүрэвдавааг Нийслэлийн АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Энэ хооронд С.Эрдэнэтэй ярьж зохицох гэсэн боловч, тэрээр том “зүйл” шаардсан учир түүнийг Эрүүгийн хэргээр нь “дарах” гэж оролдсон талаар С.Эрдэнэ өөрөө ил цагаан ярьсан. Учраа олохгүй явсаар сонгуульд орсны горыг одоо бүгд амсаад байна. Гэхдээ сая Ерөнхийлөгчийн талынхан У.Хүрэлсүхийг ил, далдаар дэмжсэн нь хожмын өдөр тодорхой болох буй за.
Шинэ Ерөнхийлөгчид тамгаа хүлээлгэн өгөнгүүтээ Х.Баттулга О.Цогтгэрэлд түр өгөөд байгаа тамгаа авч, намаа эмхлэн байгуулах ажилд ханцуй шамлан орох вий. МоАХ-нд ийм эрчим бий. Түүний улс төрийн карьер дуусаагүй байгаа нь “Амьдрал баян. Таашгүй” гэж хэлснээс нь харагдсан. Тэрбээр Д.Сумъяабазарын сонгогдсон СХД болон Хэнтийд удахгүй онгойх тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхийг хэн ч таашгүй юм. УИХ-ын гишүүн, намын бүлгийн дарга гээд түүний улс төр үргэлжлээд явах болов уу.

Түүнтэй мөчөөрхөх ганцхан хүн АН-д байгаа нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрээр АН-аа эвээр авах гэж үзээд, хэрэв Х.Баттулгад ялагдвал “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнөө нам болгож, “гуядаж” мэдэх юм.
Эцсийн эцэст, Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр эвлэрэхээс нааш АН нэгдэхгүй л болов уу. 2024 он хүртэл тэдэнд хийх ажил мөн ч их байна даа.

