Монгол Улсад к.ор.он.ав.и.ру.ст халдварын өдөрт илрэх тохиодлын тоо огцом нэмэгдэж, дараагийн давлагаа эхэлж байна гэж зарим мэргэжилтэн анхааруулж байна. Сүүлийн тав хоногтУлаанбаатар хотод 4854, хөдөө орон нутагт 1800 тохиолдол бүртгэгджээ. Тавхан хоногт улсын хэмжээнд 6654 хүн халдвар авч, 29 иргэн нас барсан байна. Монгол Улсад к.ор.он.ави.р.усийн халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр буюу 1622 тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Уг нь улс даяар ко.рона.ви.р.у.сийн эсрэг вакцинжуулалт идэвхтэй өрнөж байгаа ч халдварын тоо буурахгүй, харин ч эргээд өслөө. Халдвар буурахгүй, энэ хэрээр үргэлжилбэл хөл хорио тогтоох шаардлагатай эсэх асуудлаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.
-Тэрээр “Одоогоор нийслэлийн вакцинд хамрагдах насны иргэдийн 40 хувь, орон нутгийн иргэдийн 25 хувь вакцины бүрэн тундаа хамрагдсанаас хойш 14 хонож, дархлаа тогтож байна. Орон нутгийн иргэдийг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байдлыг нийслэлийн хүн амтай харьцуулахад бага байна. Иймээс орон нутгийн нийт хүн амын 80 гаруй хувь буюу 10 хүн тутмын найм нь халдвар авах болон тараах эрсдэлтэй хэвээр байгаа. Улаанбаатар хотын хувьд 10 хүн тутмын зургаа нь халдвар тараах болон авах эрсдэлтэй байна. Энэ тоо улсын хэмжээнд 70-80 хувьтай, тархалт өндөр байгаа иргэддээ дахин анхааруулж хэлье.
К.о.ви.ды.н нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг бид судалж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-өөс УОК-т хөл хорио тогтоох зөвлөмж хүргүүлээгүй байгаа. Нийслэлийн хэмжээнд хүн амын тодорхой хувь нь вакцины давтан тунгаа хийлгэсэн байгаа учраас бид хөл хорио тогтоох асуудал дээр нухацтай ярилцах хэрэгтэй.
Ха.лдв.ар.ын нөхцөл байдал цаашид хүндрэх эсвэл буурахыг тодорхойлоход маш хүнд байна. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь халдвар их бүртгэгдэж байгаа энэ үед иргэд олон нийтийн газраар явахгүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн зохион байгуулахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахих нь хамгийн чухал болоод байна” гэлээ.













