• Latest
  • Trending

Шэйрлээд аваарай: Картаа ХАЯЧИХЛАА Одоо яах вэ? (Картын тухай таны мэдэх ёстой бүхэн)

2021-06-11
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Шэйрлээд аваарай: Картаа ХАЯЧИХЛАА Одоо яах вэ? (Картын тухай таны мэдэх ёстой бүхэн)

by admin
2021-06-11
in ЗӨВЛӨГӨӨ
0

“Гай газар дороос, гахай модон дотроос” хэмээх үг Монгол ардын зүйр цэцэн үгэнд бий. Хаа нэгтээ эд зүйлсээ гээж, чухал бичиг баримтаа хаях тохиолдол бидний амьдралд бишгүй тохиолддог. Тэгвэл та өөрийнхөө санхүүгийн гол зэвсэг болох банкны картаа хаячихвал яах вэ? Картаа хаяж үрэг.дүүлэх болон бусдад дамжуулах, нууц үгээ ил хэлэх зэргээс болж санхүүгийн алдагдал хүлээх тохиолдол гарч болно. Алдаж болно, алдаанаасаа суралцах нь чухал гэдэг дээ. Иймд карттай холбоотой таны мэдэх ёстой бүхнийг энэхүү нийтлэлд нэгтгэлээ.

  1. Картын идэвхгүй төлөв

Картаа алдсан тохиолдолд яаралтай банктайгаа холбогдож, идэвхгүй төлөвт шилжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ заавал дуудлага хийх шаардлагагүй, өөрийн аппликэйшн дээрээсээ хэдхэн товч дараад л шийдэх боломжтой. Бүх тохиргоог өөрөө хийж болно гэсэн үг. Үүнийг бичигч би вээр, нэг удаа түрийвчээ хул.гайд алдаж, картаа хаалгахаар банк руу залган хариу хүлээхдээ утасны цаад үзүүрт сулхан сонсогдох дуудлагын чимээг амьсгаа даран чагнаж, картыг минь авсан хулгайчаас урьтах гээд сандарч байсан нь одоо ч сэтгэлд тодхон бууж байна. Харин танд одоо утсаар залгаж цаг алдах хэрэг гарахгүй нь. Учир нь гар утсан дахь ХААН Банкны аппликэйшнийхээ “Карт -> Дебит/Кредит карт” цэс рүү хандаж, өөрийн “идэвхгүй” төлөвт шилжүүлэх картаа сонгон “Төлөв өөрчлөх” товчийг дарж идэвхгүй болгох боломжтой. Энэ аргыг зөвхөн картаа хаясан үед гэлгүй, хэн нэгэнд картын мэдээллээ алдсан байж болзошгүй үед ч мөн ашиглаарай. Идэвхгүй төлөвтэй картнаас хэн ч, хэзээ ч мөнгө гаргаж авч чадахгүй.

YOU MAY ALSO LIKE

Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг сувиллууд

Жолоочдод цаг агаарын онц байдлын талаар сэрэмжлүүлэг хүргэлээ

  1. Нууц дугаараа нууцлах

Банк яагаад танд картын пин кодоо нууцлахыг сануулдаг вэ? Өмнө нь энэ тухай бишгүй олон зааварчилгаа, санамж үзэж байсан байх. Харин цаана нь ямар шалтгаан байгааг анзаарч байсан уу? Яагаад гэвэл, таны картан дээрх мэдээллийг мэдэж байгаа хэн нэг этгээд дансан дахь мөнгийг тань онлайн худалдан авалтад ашиглах боломжтой. Картаа бусдад дамжуулах, дэлгүүр, үйлчилгээний газарт нууц үгээ ил хэлэх зэрэг нь мэдээллээ алдах эрсдэл дагуулдаг. Тодорхой жишээ дурдъя л даа. Та байнга үйлчлүүлдэг зоогийн газартаа өчигдөр үйлчлүүлээд гарахдаа картаа зөөгчид нь өгөөд явуулжээ гэж бодъё. Тухайн үед танд юу ч мэдэгдээгүй, бүх зүйл хэвийн байсан. Харин маргааш нь таны картаар онлайн худалдан авалт хийсэн тухай мэдээлэл и-мэйлээр тань ирнэ. Тогтмол үйлчлүүлдэг зоогийн газартаа яаран хандсан ч өмнөх өдөр нь танд үйлчилсэн зөөгч ажлаасаа хэдийнэ гарчихсан байв. Зоогийн газрын зүгээс танаас уучлалт гуйгаад л өнгөрлөө. Энэ мэт эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд л картын мэдээллээ нууцлах, олон нийтийн газар ил хэлэхгүй байхыг зөвлөдөг. Харин эдгээр зөвлөгөөг дагаж, өөрийн аюулгүй байдалдаа анхаарах нь таны сонголт болон үлдэж байна.

  1. Картаа бусдад дамжуулах нь үнэхээр аюултай гэж үү?

Таныг АТМ-аар үйлчлүүлж байхад хэн нэгэн “Картаа гэртээ орхиод гарчээ, дансаар тань мөнгө дамжуулаад авъя”, “Яаралтай мөнгө шилжүүлээд өгөөч” гэх зэргээр асууж байсан уу? Эсвэл та одоо болтол АТМ ашиглаж сураагүй, хэн нэгнээс дээрхийн адил гуйдаг юм биш биз? Хэдийгээр бид “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” хэмээн бусдад туслахыг хүсдэг ч гэлээ зөв цагтаа, зөв хүндээ тусалж чадаагүйн улмаас аливаа гэмт хэр.гийн холбогдогч, хохи.рогч болох эрсдэл гардаг. Хэн нэгнээс зали.лсан мөнгөө таны дансаар дамжуулан авч, өөрсдийн ул мөрөө баллах гэсэн гэмт хэрэгтний оролдлого ч байж болох юм. Иймд аль болох өөрийн картыг бусдад дамжуулахгүй байх, хэн нэгэнд АТМ-аас бэлэн мөнгө гаргаж өгөхгүй байхад анхаараарай.

  1. C-V (Си Ви) код гэж юу вэ? Яагаад нууцлах ёстой вэ?

Та өмнө нь картаараа онлайн худалдан авалт хийж байсан уу? Хэрэв тийм бол энэ CV кодыг юунд ашигладаг болохыг мэдэж таарна. Онлайн худалдааны сайтууд картынхаа 16 оронтой дугаар, дуусах хугацаа, карт эзэмшигчийн нэрээ оруулахаас гадна картын ард тэмдэглэсэн гурван оронтой тоог оруулж, картаа баталгаажуулахыг танаас шаарддаг. CV гэх хоёр үсэг нь Card Verification буюу картын баталгаажуулалт гэсэн утгатай. Чухамдаа таны карт өөрт тань байгаа эсэхийг баталгаажуулж буй нэг алхам юм. Гэтэл дээр дурдсан олон жишээний нэгээс болж та картын мэдээллээ алдчихсан бол гэ.мт хэрэ.гтнүүдэд энэ алхмыг хөнгөхөн давах боломж олгочихож байгаа юм. Нэгэнт онлайн худалдааны тухай бичсэнийх, онлайн худалдаа хийхэд шаардлагатай И-пин кодын тухай мөн мэдээлэл хүргэе. И-пин код гэдэг нь дотоодын онлайн худалдан авалт хийхэд давхар асуудаг 4 оронтой нууц код бөгөөд энгийн гүйлгээний пин кодоос өөр байдаг. Үүнийг ч мөн өөрийн ХААН Банкны аппликэйшнээр дамжуулан “Карт -> Дебит/Кредит карт” цэсээр орон тухайн гүйлгээ хийх гэж буй картаа сонгон “И-пин код авах” товчин дээр дарснаар шууд авах боломжтой байдаг.

  1. Картаа гэртээ хүргүүлээд авч болно

Картаа хаясан тохиолдолд бидэнд шинээр захиалж авах хэрэгцээ тулгардаг. Харин карт шинээр захиалах нь алга урвуулахын чинээ хялбар болсныг мэдэх үү? Дээр дурдсанчлан карт захиалахад ч мөн банкны салбарт очих, утсаар захиалга өгөх шаардлагагүй болсон. Та өөрийн ХААН Банкны аппликэйшнийхээ “Карт” цэсээр дамжин тухайн хаясан картаа сонгоод “Тохиргоо” хэсгийн “Нөхөн авах” товчийг ашиглаад тэр картаа авч болно. Эсвэл өөр карт захиалах бол “Карт захиалга” товчийг даран карт захиалах дансаа сонгон, төрлөө тохируулж, хүлээн авах хаягаа оруулснаар шуудангаар хүргэлтийн төлбөр төлөлгүйхүлээн авах боломжтой.

 

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.