ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн.
Харин Д.Нямхүү өөрийг нь хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэн буцаан томилуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.
Дээрх хүсэлтийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр хэлэлцлээ. Улмаар хариуцагч тал буюу Эрүүл мэндийн яамнаас нэмж өмгөөлөгч авна гэх хүсэлт гаргаснаар хурлыг энэ сарын 22-ны 16.00 цаг хүртэл хойшлууллаа.
Ийнхүү уг хурал хоёрдахь удаагаа хойшилж байгаа ба эхний хурал өнгөрөгч тавдугаар сарын 27-нд болж, мөн хариуцагч талаас төлөөлөгч нэмж томилсон гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргаад байсан юм.













