Зовлон бэрхшээл хэлж бус хийсч ирдэг. Гэвч хүн бүр зовлон бэрхшээлтэй тэмцсээр амьдралыг туулна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн биднээс ч илүү зoвлoнг туулах хатуужил, тэвчээртэй байдаг. Бид тэдний тэвчээр, зоригийг харж бахархдаг… Гэхдээ тэдэнд мөн л цөөнгүй асуудлууд тулгардаг.
Тэд стандартад нийцүүлээгүй явган хүний замаас болж ийнхүү зорчиж байна.


Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд 2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 100.993 хүн байгаа бөгөөд тэдний 40.8 хувь нь төрөлхийн, 59.1 нь ахуйн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас бэртсэн хэмээн дурджээ. Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 10.407 хүүхэд байгаагаас 12.1 хувь нь харааны, 8.3 нь хэл ярианы, 7.6 нь сонсголын, 17.6 нь сэтгэцийн бэрхшээлтэй, 21.2 нь хөдөлгөөний, 9.8 нь хавсарсан бэрхшээлтэй гэнэ.

Зургийг В.Түмэнбаяр













