www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун жин хасчээ

admin by admin
2021-06-11
in ДЭЛХИЙ
0
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун жин хасчээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба 2020 оны арваннэгдүгээр сард парламентад өгсөн мэдээлэлдээ 2012 онд 90 кг жинтэй байсан Ким Жон Ун жил бүр 6-7 кг нэмсээр 140 кг хүрээд байгааг нотолж байв. 37 настай, 170 орчим сантиметр өндөртэй Кимийн хувьд энэ нь хэт таргалалт юм.

Умард Солонгосын сэдэвтэй мэдээг англи хэлээр нийтэлдэг NK News сайтад саяхан тус улсын удирдагч Ким Жон Ун жин хассан тухай мэдээлсэн юм.

Зургаадугаар сарын 5-нд Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг улс төрийн товчооны хуралд оролцож буй Ким Жон Уны зургийг нийтэлж байв. Энэ зургийг жилийн өмнө авхуулсан бусад зурагнуудтай харьцуулахад үнэхээр ‘их удирдагч’ жин хассан нь мэдэгдэж байжээ.

Тухайлбал түүний зүүн гарын бугуйндаа зүүсэн Швейцарын IWC Schaffhausen компанийн Portofino Automatic цагны оосрын хэмжээг харьцуулж шинжээд турсныг нь тогтоосон байна.

Өчигдөр Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны төлөөлөгчөөс сэтгүүлчид энэ талаар асууж, хариулт авсан байна. Ким Жон Уны зураг Умард Солонгосын төв хэвлэлд нийтлэгдэх бүрт харьцуулж, судалдаг тухай тус яамны төлөөлөгч мэдээлжээ.

Зарим ажиглагчид түүнийг удмын зүрх судасны өвчтэй тул зориуд жин хассан байж болзошгүй гэж үзэж байна. Тухайлбал түүний өвөө Ким Ил Сун 82 насандаа, аав Ким Жон Ил 69 насандаа зүрх судасны өвчнөөр нас барж байжээ.

Эх сурвaлж: TheGuardian 

Post Views: 959
Previous Post

Пакистанд вакцин хийлгээгүй иргэдийн утасны сүлжээг хаана

Next Post

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй ‘Улаанбаатар’

Next Post
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй ‘Улаанбаатар’

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй 'Улаанбаатар'

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.