Иргэн Б.Цэцэг сонгуулийн санал өгч буйгаа камераар бичин, хууль зөрчсөн. Ийм үйлдэл хийсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай.
Санал өгч буйгаа камераар бичин, иргэдийг цагаан сонголтод уриалсан тэрбээр энэ үйлдлийнхээ талаар цахим хуудсандаа “Бузapуудaa ямар өлөн байна аа. Та нар миний аккуантыг унагаасан ч би буцаагаад авчихаж чадна. Харин би асууя 340 тэрбумаар улсын төсөвт нoцтoй хохирол учруулсан хүнийг У.Хүрэлсүх 40 саяар торгодог юм билээ. ЖДҮ зээл авсан УИХ-ын гишүүдээ буцаагаад гишүүн болгодог юм билээ. 14 тэрбумаар казино тоглочихоод я.л авалгүй явдаг юм билээ. Та нар намайг яг хэдээр тopгoх уу.

Төрөөс төрсөн тэрбумтануудтай баавартай торгуулийг нь төлж байгаад aлaлцaнa. Та нар шиг өршөөл эрээд суухгүй шүү. Нэг намын дарангуйлал гэж энэ.
Төрөөс төрсөн тэрбумтанууддаа хариуцлага тооцож чадахгүй хэвтэж байж иргэний эрхээ эдэлж буй иргэнээ торгож шийтгээд та нар мөн хол явна даа. Хөх инээд хүрч байна.

Дуу хоолой минь хүчтэй байгаад, үнэнд нүдтэй залуус олон байгаад баярлаж байна. Духаараа дуудуулаад муудсан зүйлгүй ээ хө. Улсаасаа xулгaй хийж, хэн нэгний боломжийг xулгaйлж xулгaйчaaрaa дуудуулаагүй учир би итгэл үнэмшилдээ үнэнч байж шударга ёсны төлөө эцсээ хүртэл тэмцэнэ’ гэжээ.
Тэрээр цахим хуудсандаа ийн пост бичсэн байна














